Удирдагчийн намтар

Патрик Кийрон 

Патрик Кийрон 2023 оны 12-р сарын 7-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дуудагдсан.

patrick_kearon.jpegDownload Photo

Ахлагч Патрик Кийрон 2023 оны 12-р сарын 7-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дуудагдсан. Түүнийг дуудах үед тэрээр Далын ахлах ерөнхийлөгчөөр үйлчилж байжээ.

Тэрээр 2017 оноос эхлэн Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр үйлчилсэн ба дараа нь Германд 5 жил Европын бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн болон Бүсийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн. Ахлах ерөнхийлөгчөөр үйлчилж байх хугацаандаа тэрээр Ойрх Дорнод/Африкийн Хойд бүс, Юта мужийг хариуцан ажиллаж байв.

Ахлагч Кийрон Их Британи, Саудын Араб, АНУ-д амьдарч, олон салбарт ажиллаж байсан бөгөөд өөрийн харилцааны зөвлөх үйлчилгээ явуулдаг компанийг удирдаж байв. Тэр хүмүүнлэгийн байгууллага, сургууль, бизнес эрхлэгчдийн агентлаг, коллежийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах замаар иргэний болон олон нийтийн ажилд оролцож байв.

Ахлагч Кийрон 1987 оны Христийн мэндэлсний баяраар Сүмд нэгдсэнээсээ хойш бишопын зөвлөлийн зөвлөх, салбарын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч, Бүсийн Далын гишүүн зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилсэн.

Патрик Кийрон 1961 оны 7-р сарын 18-д Английн Карлайл хотод төрсөн. Тэрээр 1991 оны 1-р сард Жэннифэр Кэрол Хулмэтэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхдийн эцэг эх юм.