Удирдагчийн намтар

Роналд А. Расбанд

Роналд А.Расбанд 2015 оны 10-р сарын 3-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дуудагдсан.

ronald_rasband_apostle_portrait.jpegDownload Photo

Ахлагч Роналд А.Расбанд 2015 оны 10-р сарын 3-д Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дуудагдсан. Тэрээр 2005 оноос хойш Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр үйлчилж байсан бөгөөд Арван хоёрт дуудагдахдаа Далын чуулгын ахлах ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Ахлагч Расбанд 2000 оны 4-р сарын 1-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын нэгдүгээр чуулгын гишүүнээр томилогдсон. Тэрээр Европын Төвийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, Юта Солт Лэйк Сити бүсийн ерөнхийлөгч, Ариун сүмийн хэлтсийн гүйцэтгэх захирлаар тус тус үйлчилж, Хойд Америкийн Баруун, Баруун хойд, Юта бүсийг Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний хувиар удирдаж байв.

Ахлагч Расбанд Ютагийн Их Сургуульд сурч байсан бөгөөд 1995 онд Юта Валли Их Сургуулиас түүнд бизнес, худалдааны хүндэт докторын зэрэг олгосон юм. 1976 онд тэр Хантсман Контайнэр компанид борлуулалтын төлөөлөгчөөр анх ажилд орж, 1987 онд Хантсман Хэмикал Корпорэйшны ерөнхийлөгч, үйл ажиллагааны ерөнхий захирлаар томилогдсон байна. Тэр 1996 онд Нью-Йорк хотноо Номлолын ерөнхийлөгчөөр ажиллахаар Хантсман Хэмикал Корпорэйшныг орхихдоо төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.

Ахлагч Расбанд Зүүн мужуудыг хариуцсан номлолд бүрэн цагийн номлогч (1970–1972), Ариун сүмийн талбайн хөтөч номлогч, бишоп, Сүмийн 150 жилийн ойн баяр хариуцсан хорооны гишүүн зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилж байсан. Тэрээр 1996-1999 онд Нью-Йоркийн Нью-Йорк хойд номлолыг тэргүүлж байжээ.

Ахлагч Расбанд 1951 онд Юта мужийн Солт Лэйк Ситид төрсөн. Тэрээр 1973 онд Мэлани Твитчэллтэй гэрлэсэн бөгөөд тэд таван хүүхдийн эцэг эх юм.