Мэдээ мэдээлэл

Солт Лэйк ариун сүмийн тэнгэр элч Моронайн хөшөө, дээврийн суурь чулууг  буулгав

Ариун сүмийн засвар үргэлжилсээр

                

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Вүдрафф дараах мэдэгдлийг хийв.

                    

Өнөө өглөө Ариун сүмийн талбайн ажилтнууд Солт Лэйк ариун сүмийн оройд байрладаг тэнгэр элч Моронайн хөшөө, дээврийн суурь чулууг буулгахаар ажиллаж байна. Уг ажлыг ариун сүмийг засварлах ажлын нэг хэсэг болгон эртнээс төлөвлөсөн байсан боловч 3-р сард болсон газар хөдлөлтийн дараа, засварлах хугацааг урагшлуулсан юм. Хөшөө, дээврийн суурь чулууг дараа дахин суурилуулах хүртэл засварлан сэргээж, хадгалах болно. Төслийн үеэр ариун сүмийн шовх оройн чулуунуудыг хадгалахаар буулгах ажил бас үргэлжилж байна. Хожим тэдгээр чулууг дахин суурилуулах болно.

Солт Лэйк ариун сүмийг засварлах ажлын нэг хэсэг болгож тэнгэр элч Моронайн хөшөөг буулгалаа, 2020 оны 5-р сарын 18. 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.

 

Мэдээний редакц нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд зориулан зураг, видео бичлэгийг үргэлжлүүлэн оруулах болно.

Зургийн тайлбар:

Ажилчид 2020 оны 5-р сарын 18-нд Солт Лэйк ариун сүмийн дээрх тэнгэр элч Моронайг буулгахаар бэлтгэж байна.
2020 оны 5-р сарын 18-нд Солт Лэйк ариун сүмийг засварлах ажлын нэг хэсэг болгон тэнгэр элч Моронайн хөшөөг буулгав.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.