Шинэ хичээлийн жил эхэлж буй энэ үед сурагчид, багш нар шинэ эхлэлийг догдлон хүлээдэг билээ. Багануур дүүргийн 184 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Батжаргалын Батзаяа 2-5 настай хүүхдүүддээ аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгийн өнгө үзэмжийг сайжруулах хүсэлтээ Deseret International Charities (DIC) байгууллагад илгээсэн юм.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Төмөр замын ажилчдын хүүхдүүдэд зориулсан уг цэцэрлэгт сүүлийн зургаан жилийн турш ямар нэгэн засвар хийгдээгүйгээс болж хичээлийн орчин нь хуучирч, будаг нь ховхорсон байдалтай болжээ. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна суралцах орчны таатай уур амьсгалыг алдагдуулж байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр эрхлэгч Батзаяа гарц эрэлхийлж, DIC-ээс тусламж хүссэн билээ. Манай байгууллага түүний хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай материалыг хандивлахаас гадна сайн дурын ажилтнууд маань оролцон барилгын дотор, гадна засварыг хийж, цэцэрлэгт шинэ өнгө төрх, таатай орчныг бүрдүүлж өглөө.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Америкаас ирсэн сайн дурын ажилтан Анна Мортон: “Энэ цэцэрлэгийг илүү сайхан болгоход хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Жижигхэн өөрчлөлт ч хүүхдийн амьдралд том нөлөө үзүүлж чадна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Засварын ажил амжилттай дуусаж есдүгээр сарын 1-нд хүүхдүүд шинэ хичээлийн жилээ өнгө үзэмж сайтай, дулаахан уур амьсгалтай орчинд угтан авах боломжтой болсон байна. Эрхлэгч Батжаргалын Батзаяа: “Энэ өөрчлөлт нь хүүхдүүдийг илүү тухтай орчинд сурч боловсроход тусалж, тэднийг аз жаргалтай байлгах болно” гэж онцолсон байна.
Deseret International Charities нь Монгол Улсад тулгамдаж буй нийгмийн асуудлуудад анхаарч, орон нутгийн иргэдийг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.