2e01637f16e5be6fa00e855bba9bfd4f2f1e2a98-1.jpeg
Мэдээ мэдээлэл

Тайлбар: Үзвэр, урлаг соёлынхон шашныг гажуудуулах нь 

Дэлхий дахины нэр нөлөө бүхий бусад шашны адил Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь үзвэр, урлаг соёлын салбарын анхаарлын төвд орох нь элбэг байдаг. Зарим нь шулуун шударга, үнэн зөв байдаг бол зарим нь дайрч довтолсон буруу хэв баримтлал, муухай ойлголтыг өгч, итгэгч хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлөх талтай байдаг. 

Энэ нь шинэ зүйл биш ч гэсэн сүүлийн үеийн хэд хэдэн бүтээл нь Сүмийн сургаалаас гажууд амьдралын хэв маяг, аж байдлыг дүрсэлсэн байна. Зарим нь манай сайн дурын номлогчдын аюулгүй байдал, биеэ авч яваа байдлыг буруугаар харуулж буй нь хариуцлагагүй явдал юм. Сүмийн талаар хэвлэл мэдээллийнхэн сонирхдогийг бид ойлгож байгаа ч манай Сүмийн гишүүдийн амьдрал, тэдний нандигнадаг итгэл үнэмшлийг шударга бус, дутуу дулимаг харуулж, бодит бус мэдээлэл болон дуулиан шуугианд төвлөрдөг нь харамсалтай. 

Дэлхий даяарх сая сая гишүүн гэр бүл, үнэнч байдал, үйлчлэл, Есүс Христийн сайн мэдээнд сэтгэл зүрхээ гүнээ зориулсан байдаг билээ. Бид эдгээр зарчмын дагуу амьдарснаараа баяр хөөр, сэтгэл ханамжийг эдэлдэг хувь хүн, гэр бүлүүдийн үнэн бодитой дуу хоолойг сонсож, мэдээллийн найдвартай эх сурвалжид хандахад хүн бүрийг урьж байна. 

Манай шашны үнэн түүхийг Аврагч Есүс Христийг өдөр бүр дагахыг хичээдэг тоолж барамгүй олон хүний амьдралаас тодхон харж болно. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.