Мэдээ мэдээлэл

Улаанбаатар зүүн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл шинээр зохион байгуулагдлаа

Талархалтайгаар хүлээн авагдсан удирдагчид

Сүмийн УБ Зүүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг Далын гишүүн Кимо Эсплин Гадасны чуулган дээр шинээр зохион байгууллаа. Гадасны ерөнхийлөгчөөр Сүхбаатарын Насанболд, 1-р зөвлөхөөр Дамдины Энхбат, 2-р зөвлөхөөр Сүхбаатарын Баясгалан нар дуудагдан томилогдлоо. Чуулган урам зориг, эрч хүчээр дүүрэн болж өнгөрлөө. Гишүүд шинээр дуудагдсан ерөнхийлөгчийн зөвлөлийг санал нэгтэй дэмжин баталлаа. Фото зургийг Сүмийн ОНХА зурагчин Ж.Батсуурь дарав.