Мэдээ мэдээлэл

Уламжлалт намрын Марафон гүйлтийн тэмцээн нийслэл Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.

 

2019 оны 9-р сарын 14-ний Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг "Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар 2019" бүх нийтийн марафон, гүйлт” зохион байгуулагдлаа. Энэхүү гүйлт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хандивын марафон гүйлтийн тэмцээн юм.

Үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж нээв. Уг арга хэмжээг нийслэлийн олон байгуулга, хамт олон, иргэд дэмжин оролцсон ба Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд ч хувь нэмрээ оруулав.

Гишүүд маань 3 км зайн “гэр бүлийн гүйлт” нэртэй төрөлд нийт 40 хүний бүрэлдхүүтэй амжилттай оролцов. Энэхүү үйл ажиллагаа нь жил ирэх тусам өргөжиж байгаа бөгөөд манай сүмийн гишүүд дөрөв дахь жилдээ ийнхүү амжилттай оролцлоо. Ирэх жилээс марафон гүйлтийн энэхүү үйл ажиллагаа нь улам далайцтай болох төлөвтэй байна.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.