Мэдээ мэдээлэл

Хандивын аян Баян-Өлгий аймгийн Толбо суманд хүрэв.

"Цар тахлыг таслан зогсоё" уриан доор ЕХХҮГСүмийн хандив үргэлжилсээр Баян-Өлгий аймгийн Толбо сумын ард иргэдэд засаг дарга Ш.Сабитаар дамжуулан 2020 оны 8-р сарын 6-ны өдөр хүрэв.

Мөн тус сумын зорилтот бүлгийн иргэдэд ЕХХҮГСүмийн гишүүдийн гараар бүтсэн дулаан хөнжлүүдийг хандивлалаа.

Бусдын сайн сайхан амьдралын төлөө өөрсдийн цаг заваа золиослон сайн үйлсийг түгээж явдаг ЕХХҮГСүмийн гишүүдийн мэндийг бид бас дамжуулан хүргэсэн юм. Сүмийн гишүүд Толбо сумын нутагт цэвэрлэгээний үйлчлэл хийж гүйцэтгэв.

 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.