Мэдээ мэдээлэл

Хүнсний аюулгүй байдал ба хадгалалтыг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ. 

 

АНУ-ын Юта болон Айдахо мужид Бригам Янгийн Их Сургууль дээр зохион байгуулагдаж буй Хүнсний аюулгүй байдал ба хадгалалтыг сайжруулах төсөл-сургалт амжилттай болж өнгөрсөн билээ. Монгол улсыг төлөөлж очсон Улаанбаатар хот, Ховд аймаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Мандал сум (Зүүнхараа хот), Хөвсгөл аймгийн төлөөлөл нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдээс бүрдсэн төслийн баг онолын сургалт уулзалтуудаад оролцов.

Тэд Юта болон Айдахо муж дахь хүнсний томоохон үйлдвэрийн газрууд, тариалангийн талбай, хүнсний нөөцийн агуулах, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногооны тариалан, тэдгээрийн дэргэдэх боловсруулах үйлдвэр зэрэг газруудаар айлчилж туршлага судлаад ирсэн юм.

8-р сарын 28 өдөр Дэзэрэт ОУЭБ-ын төлөөлөчид Ховд хотод зочлон уг сургалтанд хамрагдаад ирсэн Ховдын Политехникийн Коллежийн хамт олонтой уулзаж цаашдын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурцгаав. Уг уулзалтанд тус коллежийн захирал Д.Баярмаа, багш С.Уранчимэг, Д.Энхгэрэл, Д.Дуламсүрэн оролцож бүтээлч уур амьсгалд яриа өрнүүлэн олон зүйл хамтран гүйцэтгэхээр төлөөвлөөд байна.

Монгол улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал хурцаар тавигдаж буй өнөө үед Дэзэрэт ОУЭБ-аас АНУ-ын Бригам Янгийн их сургуультай хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь эх орны маань хүнс үйлдвэрлэгчид, газар тариаланч, хүнс хөдөө аж ахуйн салбарынханд үр өгөөжөө авчирна гэдэгт итгэж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.