Орчуулга
2020 оны 3-р сарын 12
Хүндэт ах, эгч нараа,
2020 оны 3-р сарын 11-ний өдрийн захидалдаа амласны дагуу бид дэлхий даяар COVID-19-тэй холбоотой өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж байна. Бид Сүмийн орон нутгийн удирдагчдын болон төрийн албан хаагчид, эмч мэргэжилтнүүдийн зөвлөмжийг судлаад, эдгээр асуудлаар Их Эзэнээс удирдамж хүссэний үндсэнд дараах шинэчлэгдсэн удирдамжийг өгч байна.
Доор дурдсан, дэлхий даяарх Сүмийн гишүүдэд зориулсан бүхий л нийтийг хамарсан цугларалтыг цаашид мэдэгдэл өгөх хүртэл нэн даруй, түр хугацаагаар зогсоож байна. Үүнд:
- Гадасны чуулган, удирдагчдын чуулган болон бусад томоохон цугларалт
- Ариун ёслолын цуглаан зэрэг бүхий л олон нийтийн шүтлэг бишрэлийн цуглаан
- Гадас, тойрог, салбарын үйл ажиллагаа зэрэг болно.
Удирдагчдын зайлшгүй шаардлагатай аливаа хурлыг боломжтой бол технологийн тусламжтай явуулна уу.
Илүү тодорхой асуултуудыг орон нутгийн санваарын удирдагчдаас лавлаж болно. Бусад асуудалтай холбоотой удирдамжийг цаашид өгөх болно.
Бишопууд ариун ёслолыг гишүүдэд сард дор хаяж нэг удаа хэрхэн хүргэх талаар гадасны ерөнхийлөгчтэйгөө зөвлөлдөх хэрэгтэй.
Бид гишүүдийг тохинууллын үйлчлэлээр дамжуулан нэг нэгнээ халамжлахад уриалж байна. Бид бусдыг адисалж, өргөн дэмжихдээ Аврагчийн жишээг дагах хэрэгтэй.
Аврагч энэ тодорхой бус цаг үед биднийг хайрлаж байгаа гэдгийг бид гэрчилж байна. Есүс Христ та бүхнийг ямар ч нөхцөл байдалд, Түүний сайн мэдээний дагуу амьдрахаар хамгийн сайнаараа хичээх үедээ баяр баясал олоход тань адислах болно.
Хүндэтгэсэн,
Тэргүүн Зөвлөл,
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга