Хэвлэлийн мэдэгдэл

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Эрдмийн өргөөний босгыг анхлан алхаж буй бяцхан сурагчид, мөн мэдлэг боловсролын их замаа үргэлжлүүлэн туулж буй нийт хүүхэд, залуучууд Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Илүү ариун арга замаар тохинуулах нь

2018 оны 4-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “илүү шинэ мөн илүү ариун нандин тохинуулах арга хэрэгслийг” зарласны дараа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд илүү Христийнхтэй адил арга замаар тохинуулахыг эрэлхийлсээр ирсэн.

Монголын ганц бие залуучууд үйлчлэлд төвлөрсөн жил тутмын чуулганд оролцов

Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 160 гаруй ганц бие залуучууд 7-р сарын 31- нээс 8-р сарын 2-ны хооронд Ресорт Ворлд Тэрэлж зочид буудалд жил бүр зохион байгуулагддаг Монголын Ганц бие залуучуудын чуулганд оролцов.

Энэхүү ажилд бэлтгэгдсэн ерөнхийлөгч Тамир, Сара эгч нарын аялал

Өнөөдөр гуч гаруй жилийн дараа ерөнхийлөгч Тамир эхнэрийн хамт шинээр байгуулагдсан Монгол Улаанбаатар Баруун номлолын удирдагчаар үйлчлэхээр Монголд буцаж ирлээ. Эргээд харахад, Их Эзэн ерөнхийлөгч Тамирыг Сүмд элсэхээс нь өмнө энэхүү ариун үүрэг хариуцлагад бэлтгэж байсныг тодорхой харж болно.

Ахлагч Рэнланд гишүүд номлогчийн ажилд хэрэгтэй гэж хэлэв

“Хүсэл эрмэлзэлтэй гишүүн бүр ямар нэг байдлаар тусалж чадна” гэж төлөөлөгч хэллээ.

Гал түймрээс үл хамааран Монголын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөөх дөрөв дэх чуулган өсвөр үеийнхнийг итгэл, нөхөрлөлөөр хүчирхэгжүүлэв.

Таван өдрийн чуулганаар өсвөр үеийнхэн сүнслэг байдал, нийгмийн харилцаа, бие махбод, оюун санаа, үйлчлэлийг тэнцвэртэй хамруулсан хөтөлбөрт оролцлоо. Онцгой цугларалт, хичээл, хэлэлцүүлэг, үйлчлэл, үйл ажиллагаануудаар дамжуулан тэд гэрчлэлээ бэхжүүлж, сайн мэдээний зарчмуудаас суралцаж, манлайлах ур чадварыг эзэмшиж, гэртээ...

Бүрэн цагийн номлогчоор үйлчлэхэд бэлтгэх нь

 2026 оны шинэ номлогчийн удирдагчдын семинар дээр ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дэлхий даяар үйлчилж буй бүрэн цагийн номлогчдын тоо тасралтгүй өсөж байгааг онцлон тэмдэглэв. Сүмийн удирдагчдын тооцоолж буйгаар ойрын хэдэн долоо хоногийн дотор бүрэн цагийн номлогчдын тоо урьд өмнө хэзээ ч хүрч байгаагүй түвшинд хүрч, Есүс Христийн...

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас “Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хандивлан хүлээлгэн өглөө.

Энэхүү хандив нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан А.Баярын санаачилгаар хэрэгжиж буй бөгөөд олон мянган эх, хүүхдэд бодитой үр өгөөж хүртээнэ гэдгийг хүлээн авч буй талын төлөөлөл онцлон тэмдэглэлээ.

Олон улсын түншлэлээр дамжуулан тогтвортой чадавхыг бий болгох нь

2005 онд Монголд цөсний хүүдий авах мэс заслын бараг 98 хувийг том зүслэгтэй нээлттэй мэс заслын аргаар хийдэг байсан бөгөөд энэ нь эмнэлэгт хэвтэх хугацааг уртасгаж, эдгэрэлтийг удаашруулдаг байв. Нүүдэлчин амьдралын хэв маягтай олон монголчуудын хувьд гэрээсээ хол эмнэлэгт олон долоо хоногийг өнгөрөөх нь ихээхэн хүндрэл учруулдаг...

Ахлагч Гонг шинэ видеондоо хиймэл оюун ухаан хүний харилцааг орлох биш, дэмжих ёстой гэж зааварлав

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс гаргасан шинэ видеонд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн ахлагч Гэррит В.Гонг “хиймэл оюун ухааны (AI) эрин үед Бурханы дуу хоолойг хэрхэн илүү тод сонсож болох мөн энэ ялгаа яагаад урьд урьдаас илүү чухал болсон” талаар тайлбарлажээ.