Сэдэв

Арванхоёр Төлөөлөгчийн чуулга

Арванхоёр эрийн нэг нь татвар хураагч, бусад нь Галилийн тэнгист ажиллаж байсан загасчид байсан юм. Тэд үйлчлэхээр дуудагдахдаа өөрсдийг нь дуудсан түүнийг дэлхий дээр гэрчлэхэд өөрсдийгөө зориулсан билээ.

Тэд бол ойролцоогоор хоёр мянган жилийн тэртээ Есүс Христээр дуудагдсан арванхоёр тэргүүлэх шавь буюу “төлөөлөгч” билээ.

Өнөөдөр тэрхүү эрх мэдлийг атгаж байгаа хүмүүс нь хууль, бизнес, эрүүл мэнд, академи, шүүх зэрэг олон янзын салбарт ажиллаж байсан хүмүүс юм. Тэд Христийг гэрчлэх бүрэн цагийн үйлчлэлд дуудагдахдаа мөн л тус тусын ажил мэргэжлээ хойш тавьдаг билээ.

Тэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүд юм.

Хожмын үе дэх Арванхоёр Төлөөлөгчийн чуулга 1835 онд зохион байгуулагдсан бөгөөд Есүс Христийн байгуулсан сүмийн газар дэлхий дээрх үнэн сэргээлтийн жишээ билээ.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулга нь сүмийн удирдлагын хоёр дахь тэргүүлэх үндсэн хэсэг юм. Гишүүд нь ерөнхийлөгч болон хоёр зөвлөх гэсэн гурван гишүүн бүхий удирдлагын нэгж болох Тэргүүн Зөвлөлийн удирдлаган дор үйлчилдэг.

Төлөөлөгчид дэлхий дахинд Христийн онцгой гэрч байх үндсэн үүрэг хариуцлагатайгаас гадна дэлхий даяарх сүмийн зохион байгуулалттай өсөлт, хөгжлийг хянах удирдлагын өндөр үүрэг хариуцлагыг хүлээдэг.

Эрт цагийн төлөөлөгчид дэлхий дахинд илгээгддэг байсантай адил өнөө үеийн төлөөлөгчид дэлхий даяар аялж, сүмийн гишүүдийг урамшуулан хүчирхэгжүүлж, шинэ нэгжүүдийг зохион байгуулан, сүмийн ажил хэргийг удирддаг.

Одоогийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүдийн дэлгэрэнгүйг харахын тулд энд дарна уу.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.