Сэдэв

Аравны нэг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд орлогынхоо 10 хувийг сүмдээ хандивлах Библийн аравны нэгийн зарчмыг дагадаг байна.

Аравны нэг нь Хуучин Гэрээний үеэс эхлэн мэдэгдсэн байна. Жишээ нь, Эхлэл 14:17-20-д бичигдсэнээр Абрахам аравны нэгээ Мелкизедект төлдөг юм. Өнөөдөр аравны нэгийн мөнгө нь хүмүүнлэгийн тусламж, цуглааны байр болон ариун сүм барих гэх мэт төрөл бүрийн зорилгод хэрэглэгдэж байна. Аравны нэгийн мөнгө нь сүмийн үйл ажиллагааны зардлыг мөн төлдөг ба номлогчдыг, боловсрол болон угийн бичгийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд тусалдаг.

Хожмын үеийн гэгээнтнүүд нь аравны нэгээ орон нутгийн удирдагчдадаа өгдөг. Эдгээр орон нутгийн удирдагч Юта мужийн Солт Лэйк хотод байдаг сүмийн төв рүү мөнгийг илгээдэг ба зөвлөл нь энэ санг тодорхой арга замаар ашиглах талаар тодорхойлж өгнө. Энэхүү зөвлөл нь Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрддэг байна.

Бусад шашны гишүүдийн адил хожмын үеийн гэгээнтнүүд аравны нэгийн төлбөр нь Бурханд талархлаа илэрхийлж байгааг харуулдаг бөгөөд энэ нь сүнслэг болон материаллаг адислалуудыг авчирдаг гэж итгэдэг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.