Сэдэв

Анхдагчдын нүүдэл

1846 онд Иллинойс мужаас эхлээд дараа нь Айова, Небраскагаар дамжиж, эцэст нь Хадат уулсаар хоргодох газраа хийсэн 19-р зууны Мормон нүүдлийн аян нь АНУ-ын түүхэн дэх хамгийн гайхамшигтай үйл явдлуудын нэг бөгөөд баруун зүгт хийсэн агуу шилжих хөдөлгөөн болсон юм. Сайн сайхан амьдрал хайж, баруун руу аялсан Калифорни, Орегон мужийн мянга мянган анхдагчаас Иллиной, Миссуригийн дайсагнасан хөршүүдээс болж — хүчээр нүүн шилжих шаардлагатай болсноороо мормон анхдагчид ялгаатай юм. Дараа нь мормон анхдагчдын нүүдлийн зам Европоос ирсэн хөрвөгчдөөр дүүрч байв.

  • 1844 онд Иосеф Смитийг алагдсаны дараа мормончуудыг дарамтлах явдал ихэссээр Миссисипи голын эрэг дэх Науву хотыг орхин явсан ч тэд удалгүй дахин нүүх хэрэгтэй болсон нь сүмийн удирдагчдад тодорхой болсон юм. Эхлээд тэд одоогийн Нэбраска Омахагийн ойролцоо Винтэр Квортэрс нэртэй газар суурингаа байгуулсан. Дараа нь 1847 онд Бригам Янгийн удирдсан анхны морин тэргийн цуваа баруун зүгийн Хадат уулсыг чиглэн, хүрэх газраа ч үл мэдэн нүүдэллэсэн юм.
  • Мормон анхдагчдын эхний хэсэг 1847 онд Солт Лэйкийн хөндийд хүрэхэд Бригам Янг тэр үед үржил шимгүй, хуурай цөл байсан тэр газрыг хараад “Энэ бол зөв газар юм” хэмээн тунхагласан юм.
  • 1849 онд Тасралтгүй Үргэлжлэх Цагаачлалын Санг ерөнхийлөгч Янг ядуу хожмын үеийн гэгээнтэн цагаачдад туслахын тулд байгуулсан юм. Энэ сан нь Британийн арлууд, Скандинав, Швейцарь, Герман, Нидерланд зэрэг орноос Америкт ирсэн — 30000 орчим цагаач иргэнд тусалсан бөгөөд тухайн үед нийт хожмын үеийн гэгээнтэн цагаачдын гуравны нэгээс илүү хувь нь Европоос ирсэн байв.
  • 3000 анхдагч, үнэтэй морин болон үхэр тэргийн зардлаа багасгахын тулд Агуу талыг туулахад илүү хөнгөн гар тэрэгнүүдийг өртөг багатай модоор хийсэн юм. Нэг гар тэргэнд нэг гэр бүл юм уу таван хүн байхаар мөн нэг майханд 18-20 хүн хамт байхаар хуваарилагдсан байна. Нэг гар тэргэнд нэг хүн —7,75кг тээштэй байх  буюу нийт 91 кг-аас илүү ачаа зөөвөрлөж болохгүй байв. Дээд зэргээр зохион байгуулагдсан бүлэг бүр нь туршлагатай газарчнаар удирдуулж байсан бөгөөд тэд хүнсний зүйл ачсан дор хаяж дөрвөн үхэр тэрэгтэй байв.
  • Анхны гар тэрэгний бүлгийн Англи улсаас ирсэн 266 хүн 1856 оны 6-р сарын 9-нд Айовагийн Айова хотоос хөдөлсөн ба хоёр дахь бүлгийн 200 гаруй хүн хойноос нь хоёр хоногийн дараа хөдөлсөн юм.   Энэхүү эхний гар тэрэгтэй хүмүүсийн аялал нь тийм ч амар хялбар байгаагүй ч тэд Солт Лэйкийн хөндийд амжилттай хүрч очсон юм. Анхдагчид хахир хатуу цаг агаар, дайсагнагч индианчуудын аюул занал, аян замд хамт аялж байсан нөхдийнхөө үхэл, үргэлжилсээр байсан өлсгөлөн, тамирдаж туйлдахын хүндрэл бэрхшээлүүдийн тухай тэмдэглэлдээ бичсэн байдаг.
  • Виллий, Мартин хоёрын гар тэрэгний нийлээд 1000 хүнтэй бүлгүүд 1856 оны намрын сүүлчээр аян замд гарсны дараа эмгэнэлт явдал тохиолдсон юм. Энэ хоёр бүлэг хангамж муухан байсан ба анхны цасан шуурга энэ зууны хамгийн хэцүү, хүйтэн шуурга болон хувирч, хүнд бэрхшээлд нэрвэгдэв. Бүлгийнхэн ядарч зүдэрсэндээ Вайомингийн тал дахь их цасан дунд түр буудаллахад 200 гаруй хүн өлсгөлөн, хүйтнээс болж нас барсан юм. Тэдний зовлон зүдгүүрт нөхцөл байдлын талаарх мэдээ Солт Лэйк хотод ирэнгүүт хүчирхэг аврах хүчин нэн даруй гарсан аж.
  • Морин болон гар тэрэгтэй ирсэн хүмүүсээс мянга мянган мормон хүн замдаа нас барсан байна. Ихэнх нь хайртай хүмүүсээ, хүүхдүүдээ дахин хэзээ ч очих боломжгүй газарт гүехэн булшилж оршуулжээ.
  • 1847 оноос хойш 1869 онд тив дамжсан төмөр зам баригдаж дуусах хүртэл 70000 орчим хожмын үеийн гэгээнтэн Бригам Янгийн удирдлаган дор хүнд хэцүү аян хийж, Ютад иржээ. Анхдагчдын хамтдаа үзэж туулсан энэ үйл явц нь мормончуудын ёс заншилд үүрдийн нөлөөллөө үзүүлсэн. Аян замыг туулж ирсэн анхдагчдын талаар үр удам нь гэр бүлийн цугларалтаараа ярих төдийгүй сүмийн гишүүд тэдний зориг, золиослолыг сүнслэг үлгэр жишээ болгож, хурал цуглаануудад хүндэтгэн, байнга ярьдаг билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.