Сэдэв

Айлчлагч багш

Айлчлагч багш гэдэг нь нэгэн эмэгтэй өөрийн хожмын үеийн гэгээнтэн тойрог эсвэл салбарын өөр нэг эмэгтэйд тусалж, анхаарч халамжлахаар томилогдохыг хэлдэг. Эмэгтэй бүрд хоёр айлчлагч багш хуваарилагддаг бөгөөд тэд доод тал нь сард нэг удаа түүнтэй холбоо барьж, Есүс Христийн сайн мэдээгээр амьдрах хүчин чармайлтыг нь дэмжиж урамшуулах үүрэгтэй. Энэхүү байнгын айлчлалдаа тухайн эмэгтэйн хэрэгцээ, зовлон шаналалд нийцэх сүнслэг зааварчилгааны захиас үгсийг оруулж болдог. Захиас үгс нь ихэнхдээ сайн мэдээний ярилцлагыг сүнслэгээр өдөөх ба эмэгтэйчүүд хамтдаа суралцах болно.

“Айлчлагч багш нар нь Аврагчийн нэрийн өмнөөс тохинуулдаг. Бидний гар Түүний гар, бидний хайр Түүний хайр болж, бидний үйлчлэл нь Түүний үйлчлэл болдог. Сайн айлчлагч багш нар нь айлчилж буй эгч нараа сайн мэддэг. Тэд тэднийг хайрлаж, тэдэнд үйлчилж, сайн мэдээнээс суралцахад нь тэдэнд тусалдаг юм. . . . Тэд гэр орон, амьдралыг нь бэхжүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Хэн нэгнийг харж хандан, хүчирхэгжүүлэхээс илүү онцгой эрх мэдэл гэж байхгүй” хэмээн Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б. Бэк хэлсэн юм.

Дуудлагат ажлынхаа сүнслэг хэсэгт анхаарахаас гадна тухайн эмэгтэйн болон гэр бүлийнх нь материаллаг хэрэгцээнд айлчлагч багш нар туслах хэрэгтэй. Жишээ нь, тухайн эмэгтэй хүүхэд төрүүлсний дараа хоол хүнсээр хангах эсвэл өвчилсөн тохиолдолд гэрийн цэвэрлэгээнд нь туслах хэрэгтэй байдаг.

Сүмийн ихэнх эмэгтэйчүүд айлчлагч багшаар үйлчлэх боломжтой байдаг. Айлчлагч багшийн хөтөлбөрийг хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглаан бүрийн эмэгтэйчүүдэд зориулсан байгууллага болох Халамжийн Нийгэмлэг зохицуулагдаж байдаг.

Айлчлагч багшийн хөтөлбөр нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хэрэгцээнд анхаардаг гэрийн багшийн хөтөлбөртэй нэгдмэл юм. Гэрийн багш нар бүх гэр бүлийнхэнтэй уулзахаар томилогдсон хоёр эрэгтэй юм. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.