Сэдэв

Сүмийн ерөнхийлөгчид

1830 онд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байгуулагдсанаас хойш 16 эрэгтэй хүн сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн байна. Хожмын үеийн гэгээнтнүүд нь эдгээр хүмүүсийг Бурханаас илчлэлт хүлээн авсан бошиглогчид гэж үздэг. Энэ хүмүүс тус бүрдээ өвөрмөц авьяас билэгтэй байсан бөгөөд түүгээрээ тухайн үеийнхээ сүмийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, цаашдын өсөлтийн суурийг тавьсан билээ.

Сүмийн анхны ерөнхийлөгч Иосеф Смит нь Иохан Баптист болон Христийн гурван төлөөлөгч болох Петр, Иаков, Иохан нараас эрх мэдлийг хүлээн авсан ба тэд Есүс Христээс яг адилхан “эрх мэдэл, хүчийг” хүлээн авсан билээ (Лук 9:1). Эдгээр хүмүүс тэнгэр элч болон үзэгдэж, Иосеф Смитэд санваар хүртээсэн юм. Уг санваар нь дараа дараагийн сүмийн ерөнхийлөгчдөд өнөөдрийг хүртэл тасралтгүй гинж мэт дамжуулагдсаар одоогийн ерөнхийлөгч Томас С. Монсонд ирсэн юм.

Сүмийн ерөнхийлөгч тус бүрийн товч намтрыг дурдъя.

{nb}

 

{nb}

Иосеф Смит

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1832–1844
{nb}Төрсөн огноо: 1805 оны 12-р сарын 23
{nb}Нас барсан огноо: 1844 оны 6-р сарын 27

{nb} Бага Иосеф Смит нь 1805 оны 12-р сарын 23-нд Вермонтын Шарон хотод{nb}
{nb}Иосеф Смит, Люси Мак хоёрын 11 хүүхдийн тав дахь хүүхэд нь болж төрсөн. Тэр Вермонтод, дараа нь
{nb}Баруун Нью Йоркт байсан гэрийнхээ тариалан дээр ажилладаг байв. Иосеф Смит нь 1820 онд
{nb}Нью Йоркын Палмирад Бурхан Эцэг болон Есүс Христийг үзэгдэлд харсан. Тэрээр илчлэлтээр Мормоны Номыг орчуулж, хэвлүүлээд 1830 оны 4-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг байгуулж, сүмийг удирдах илчлэлтийг хүлээн авсан юм. Түүний удирдлага дор хожмын үеийн гэгээнтнүүд нь Огайо, Миссури болон Иллинойд цугларсан юм. 1844 оны 6-р сарын 27-нд Иосеф Смит, түүний ах Хайрум хоёр Иллинойн Картейжид бүлэг танхайрагчдад алагдсан юм.

Иосеф Смитийн дэлгэрэнгүй намтрыг уншихыг хүсвэл энд дарна уу.

{nb}

{nb}Бригам Янг

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1847–1877
{nb}Төрсөн огноо: 1801 оны 6-р сарын 1
{nb}Нас барсан огноо: 1877 оны 8-р сарын 29

{nb}Бригам Янг нь 1801 оны 6-р сарын 1-нд Вермонтын Ваятингхэмд төрсөн. 1835 онд,
{nb}сүмд ороод гурван жилийн дараа тэрээр Арванхоёр Төлөөлөгчийн
чуулгад
дуудагдсан. Тэрээр Иосеф Смитийн залгамжлагч бөгөөд 1846-1847 онд баруун зүгт Роки Маунтенс руу хийсэн нүүдлийг удирдаж, Солт Лэйк хотыг байгуулсан. Тэрбээр 1847 оны 12-р сарын 27-нд сүмийн ерөнхийлөгчөөр дэмжигдэн батлагдсан билээ. Сүмийн ерөнхийлөгч, Юта мужийн нутаг дэвсгэрийн захирагчийн хувьд тэрээр Ютад болон Америкийн баруун нутаг даяар хожмын үеийн гэгээнтэн суурингуудыг байгуулсан. Түүний удирдлага дор Ютагийн Солт Лэйк, Сэйнт Жорж, Логаны ариун сүмүүд баригдаж эхэлсэн. Тэрээр Ютад цахилгаан холбоо болон төмөр зам авчирч, хожмын үеийн гэгээнтнүүдийн дунд хамтын аж үйлдвэрлэлийг үүсгэх ажлыг дэмжсэн. Тэрээр бараг 30 жил сүмийн ерөнхийлөгч байгаад 1877 оны 8-р сарын 29-нд Солт Лэйк хотод нас барсан юм.

Бригам Янгийн дэлгэрэнгүй намтрыг уншихыг хүсвэл энд дарна уу.

{nb}

{nb}Жон Тэйлор

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1880–1887
{nb}Төрсөн огноо: 1808 оны 11-р сарын 1
{nb}Нас барсан огноо: 1887 оны 7-р сарын 25

{nb}Жон Тэйлор нь Английн Вэстморландын Милнторпэд 1808 оны 11-р сарын 1-нд төрсөн. 1832{nb} онд Канадын Торонто руу цагаачлахдаа тэрээр торхчин мөн Методист сүмд хагас цагаар үйлчлэл хийдэг байв. Тэрээр эхнэр Леоноратай хамт 1836 онд сүмд гэр бүл болсон. Хоёр жилийн дараа тэрээр{nb} төлөөлөгч болж, Иосеф Смит болон Бригам Янгтай ойр дотно харилцаатай болсондоо сэтгэл хангалуун байв. 1844 оны зургадугаар сард Жон Тэйлор Иллинойн Картейжид Иосеф Смитийн хамт байсан бөгөөд Иосеф Смитийг амь үрэгдэх үеэр ноцтой шархадсан байна. Тэрээр 1880 оны 10-р сарын 10-нд сүмийн ерөнхийлөгчөөр дэмжигдэн батлагдсан билээ. Ерөнхийлөгч Тэйлор сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа Вайоминг, Колорадо, Аризона, Канад, Мексикт мормон эзэмшил газрыг байгуулж, хүүхдүүдэд зориулсан Хүүхдийн хэсгийн хөтөлбөрийг дэлхий даяар хэрэгжүүлэхэд анхаарал тавьсан бөгөөд Агуу Үнэт Сувдыг судрын тоонд оруулсан. Тэрээр 1887 оны 7-р сарын 25-нд Юта мужийн Кэйсвилл хотод нас барсан юм.

{nb}

{nb}Вилфорд Вудрафф

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1887–1898
{nb}Төрсөн огноо: 1807 оны 3-р сарын 1
{nb}Нас барсан огноо: 1898 оны 9-р сарын 2

{nb}1807 оны 3-р сарын 1-нд төрөөд Коннэктикатад өссөн Вилфорд Вудрафф нь{nb} тээрэмчин байсан. Тэрээр 1833 онд сүмд нэгдсэн бөгөөд 1839 онд төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө хоёр номлолд үйлчилсэн. Арванхоёрын чуулгын гишүүний хувьд тэрээр үргэлжлүүлэн дөрвөн номлолд үйлчилсэн ба Юта мужийн Сэйнт Жоржийн Ариун сүмийг тэргүүлж, дараа нь сүмийн түүхчээр зургаан жил үйлчилсэн байна. Тэрээр 1889 оны 4-р сарын 7-нд сүмийн ерөнхийлөгчөөр дэмжигдэн батлагдсан. Тэр удирдлагынхаа үеэр Юта мужийн Солт Лэйк хотын мөн Мантайн ариун сүмүүдийг онцгойлон адисалсан бөгөөд Угийн Бичгийн Нийгэмлэгийн зохион байгуулалтад хяналт тавьж, түүхийн тэмдэглэл хөтлөхийн ач холбогдлыг дахин онцлон тэмдэглэв. 1890 онд тун их тунгаан бодож, залбирсныхаа дараа ерөнхийлөгч Вудрафф хожмын үеийн гэгээнтнүүдийн олон эхнэртэй байх ёсыг зогсоох ёстой гэсэн илчлэлтийг хүлээн авсан юм. Тэрээр 1898 оны 9-р сарын 2-нд Сан Франциско хотод нас барсан.

{nb}

{nb}Лорэнзо Снөү

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1898–1901
{nb}Төрсөн огноо: 1814 оны 4-р сарын 3
{nb}Нас барсан огноо: 1901 оны 10-р сарын 10

{nb}Лорензо Снөү нь 1814 оны 4-р сарын 3-нд Огайогийн Мантуад төрсөн. Залуу байхдаа{nb} {nb}еврей судлал, шашны номлолыг илүүтэй үздэг байсан нь{nb} түүнийг 1836 онд сүмд хөрвөгдөх зам руу удирдсан юм. Тэрээр 1898 оны 9-р сарын 13-нд сүмийн ерөнхийлөгч болохоосоо өмнө номлогч, төлөөлөгчөөр үйлчилсэн. Тэрээр өмнөх хэдэн арван жилийн сорилт бэрхшээлүүдээ даван гарахад нь сүмд тусалсан юм. Тэрээр номлолын ажлыг өргөжүүлж, аравны нэгээ төлөхөд урамшуулан дэмжсэнээр сүмийн санхүүг тогтворжуулсан билээ. 20-р зууны эхэн үе дэх сүмийн ерөнхийлөгчийн хувьд тэрээр хожмын үеийн гэгээнтнүүдийн түүхэнд нэгэн шинэ үеийг нээсэн юм. Тэрээр 1901 оны 10-р сарын 10-нд 87 настайдаа Солт Лэйк хотод нас барсан байна.

{nb}

{nb}Жозеф Ф. Смит

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1901–1918
{nb}Төрсөн огноо: 1838 оны 11-р сарын 13
{nb}Нас барсан огноо: 1918 оны 11-р сарын 19

Жозеф Ф. Смит нь 1838 оны 11-р сарын 13-нд Миссурийн Фар Вэстэд төрсөн. 1844 онд түүний эцэг Хайрум Смит, авга ах Иосеф Смит хоёр алагдсан билээ. 1848 онд залуу Жозеф Ф. Смит өөрийн ээж Мэри Фийлдинг Смитийг Юта руу нүүхэд нь тусалсан юм. Тэрээр 1865-1874 он хүртэл Юта мужийн нутаг дэвсгэрийн хууль тогтоох байгууллагад ажиллаж, олон номлолд үйлчилсэн бөгөөд 1901 оны 10-р сарын 17-нд сүмийн ерөнхийлөгч болсон юм. Иосеф Ф. Смит 20-р зууны эхэн үед сүмийг удирдахдаа хожмын үеийн гэгээнтнүүдийг эхэн үеийн сүмийн түүхэнд илүү талархалтай болоход нь тусалжээ. Тэрээр Нью-Йорк, Миссури болон Иллинойд байдаг сүмийн түүхэн чухал газруудыг хөгжүүлж, зочдын айлчлах товчоодыг бариулж, сүмийн номлогчийн болон боловсролын тогтолцоог өргөтгөх замаар олон нийтэд сүмийн талаар илүү ойлголт өгөхийн төлөө ажилласан. Жозеф Ф. Смит сүмийн ерөнхийлөгчөөр 17 жил үйлчилснийхээ дараа 1918 оны 11-р сарын 19-нд Солт Лэйк хотод нас барсан юм.

{nb}

{nb}Хибэр Ж. Грант

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1918–1945{nb}
{nb}Төрсөн огноо: 1856 оны 11-р сарын 22
{nb}Нас барсан огноо: 1945 оны 5-р сарын 14

{nb}1856 оны 11-р сарын 22-нд Солт Лэйк хотод төрсөн Хибэр Жэдди Грантыг бэлэвсэн эх Рэчел Грант нь өсгөсөн. Тэр 15 нас хүрэх үедээ бизнесийн гараагаа амжилттай эхэлжээ. Арван жилийн дараа тэрээр Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад дуудагдаад 37 жилийн турш үйлчилсэн юм. 1918 оны 11-р сарын 23-нд сүмийн ерөнхийлөгч болсныхоо дараа тэрээр гурван шинэ ариун сүмийг онцгойлон адисалж, халамжийн хөтөлбөрийг боловсруулан, хожмын үеийн гэгээнтнүүдэд Дэлхийн II дайны эмгэнэлийг даван туулахад нь тусалсан юм. Түүний бизнесийн дадлага туршлага нь сүмийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг шинэчлэх боломжийг түүнд олгосон юм.Үндэсний бизнесийн удирдагчидтай нөхөрлөлийн холбоо байгуулж, өргөн цар хүрээтэй хэлэлцэж ярилцсан зэрэг түүний номлогчийн хүчин чармайлт нь сүмийг улс орны анхаарлын төвд авчирсан юм. Хибэр Ж. Грант 27 жил ерөнхийлөгчөөр үйлчилснийхээ дараа 1945 оны 5-р сарын 14-нд Солт Лэйк хотод нас барсан.

{nb}

{nb}Жорж Албэрт Смит

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1945–1951
{nb}Төрсөн огноо: 1870 оны 4-р сарын 4
{nb}Нас барсан огноо: 1951 оны 4-р сарын 4

{nb}Жорж Албэрт Смит нь 1870 оны 4-р сарын 4-нд Солт Лэйк хотод төрсөн. Түүний эцэг Жон Хэнри Смит, өвөө Жорж А. Смит аль аль нь сүмийн ерөнхийлөгчийн зөвлөхүүд байсан. Юта мужийн Холбооны газрын албанд ажиллаж байхдаа тэрээр 33 насандаа Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад дуудагдсан юм. Эрүүл мэнд сул, нүдний хараа муутайгаасаа үл шалтгаалан тэрээр сүмийн гарамгай удирдагч байсан. Тэрээр 1945 оны 5-р сарын 21-нд сүмийн ерөнхийлөгч болсон юм. Тэрээр Дэлхийн II дайны дараа сүмийн асар том хүмүүнлэгийн тусламжийг Европ руу зохион байгуулж, хожмын үеийн гэгээнтнүүдийн дунд скаутын ач холбогдлыг өсгөсөн. Жорж Албэрт Смит ерөнхийлөгчөөр зургаан жил үйлчлээд 1951 оны 4-р сарын 4-нд 81 насныхаа төрсөн өдрөөр Солт Лэйк хотод нас барсан юм.

{nb}

{nb}Дэвид О. Маккэй

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1951–1970
{nb}Төрсөн огноо: 1873 оны 9-р сарын 8
{nb}Нас барсан огноо: 1970 оны 1-р сарын 18

{nb}1873 оны 9-р сарын 8-нд төрсөн Дэвид Оман Маккэй нь Ютагийн Ханцвиллд өсвөр насаа өнгөрөөсөн. Тэр боловсролын мэргэжилд бэлтгэж, Вибэр Гадасны Академи болон Юта мужийн Их Сургуульд суралцсан. Албан ёсны боловсрол болон номлолоо дуусгасныхаа дараа тэрээр 1901 онд өөрийн коллежийн дурлалт бүсгүй Эмма Рэй Риггстэй гэрлэсэн юм. Таван жилийн дараа 32 настайдаа тэрээр төлөөлөгчөөр дуудагдсан ба 1951 оны 4-р сарын 9-нд сүмийн ерөнхийлөгч болсон юм. Тэр сүмийн дэлхий даяарх номлолын ажлын хэтийн зорилгыг тэлсэн бөгөөд түүний удирдлага дор АНУ-аас өөр оронд анх удаа гадас байгуулагдсан байна. Тэр бас гэр бүлийн амьдралын болон боловсролын үнэ цэнийг онцолж, сүмийн гишүүнчлэлийг хүчирхэгжүүлсэн. Дэвид О. Маккэй Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад 44 жил, сүмийн ерөнхийлөгчөөр 19 жил үйлчилснийхээ дараа 1970 оны 1-р сарын 18-нд 96 настайдаа Солт Лейк хотод нас барсан.

{nb}

{nb}Жозеф Фийлдинг Смит

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1970–1972
{nb}Төрсөн огноо: 1876 оны 7-р сарын 19
{nb}Нас барсан огноо: 1972 оны 7-р сарын 2

{nb}Жозеф Ф. Смитийн хүү Жозеф Фийлдинг Смит нь 1876 оны 7-р сарын 19-нд Солт Лэйк хотод төрөөд бүхий л амьдралаа сүмийн үйлчлэлд зориулсан. Бараг 75 жилийн турш тэрээр номлогч, сүмийн түүхч, Ютагийн Угийн судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Солт Лэйкийн ариун сүмийн ерөнхийлөгч, төлөөлөгч болон сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн байна. 1970 оны 1-р сарын 23-нд тэрээр 93 насандаа сүмийн ерөнхийлөгч болсон юм. Сүмийн хамгийн олон бүтээл туурвисан зохиолчдын нэг нь болох Жозеф Фийлдинг Смитийн олон ном, нийтлэл нь үе үеийн хожмын үеийн гэгээнтнүүдийг сүмийн сургаал болон түүхийн тухай суралцахад нь тусалсан юм. Түүний удирдлага дор номлолын ажил үргэлжлэн өсч, Огдэн болон Провогийн ариун сүмүүд онцгойлон адислагдсан бөгөөд сүмийн сэтгүүлүүд нэгтгэгдсэн байна. Ерөнхийлөгч Смит 1972 оны 7-р сарын 2-нд Солт Лэйк хотод гэртээ нас барсан юм.

{nb}

{nb}Харолд Б. Лий

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1972–1973
{nb}Төрсөн огноо: 1899 оны 3-р сарын 28
{nb}Нас барсан огноо: 1973 оны 12-р сарын 26

{nb}Харолд Бингам Лий нь 1899 оны 3-р сарын 28-нд Айдахогийн Клифтонд төрөөд боловсрол, бизнес, засгийн газрын салбаруудад ажиллаж байсан. Их уналтын үед гадасны ерөнхийлөгч байсан тэрээр бие даасан байдлын болон тусламжийн хөтөлбөрийг санаачилж, энэ нь улмаар сүмийн халамжийн систем болжээ. 1941 онд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад дуудагдсаныхаа дараа тэрээр үргэлжлүүлэн нийгмийн халамжийн хөтөлбөрт ажилласан бөгөөд дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдийн цугларалтууд болон сүмийн удирдах алба хоёрын хоорондын уялдаа холбоог сайжруулах зохион байгуулалтын өөрчлөлтийг санаачилсан. Эдгээр өөрчлөлт нь дараагийн хэдэн арван жилийн туршид үүссэн огцом өсөлтөд бэлдэхэд сүмд тусалсан. Тэрээр 1972 оны 7-р сарын 7-нд сүмийн ерөнхийлөгч болсон юм. Тэрээр ердөө 18 сар ерөнхийлөгчөөр үйлчилсэн ба энэ хугацаандаа ихэвчлэн аялдаг байсан. Ерөнхийлөгч Лий 1973 оны 12-р сарын 26-нд Солт Лэйк хотод нас барсан юм.

{nb}

{nb}Спэнсэр В. Кимбалл

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1973–1985
{nb}Төрсөн огноо: 1895 оны 3-р сарын 28
{nb}Нас барсан огноо: 1985 оны 11-р сарын 5

{nb}1895 оны 3-р сарын 28-нд Солт Лэйк хотод төрсөн Спэнсэр Вүүлий Кимбалл нь Аризона мужийн Тэтчерт өссөн. Номлолоо дуусгаад Камилла Айрингтай гэрлэснийхээ дараа тэрээр даатгалын бизнесээ эрхлэн, гэр бүлээ өсгөхөөр Аризонагийн Саффордад суурьшсан. Тэрээр 1943 онд төлөөлөгчөөр дуудагдаад эрүүл мэндийн маш ноцтой хүндрэлийг даван туулсныхаа дараа 1973 оны 12-р сарын 30-нд 78 насандаа сүмийн ерөнхийлөгч болсон. Тэрээр маш их эрч хүч, өсөлт хөгжилтийн үед сүмийг зориг шийдэмгий удирдсан юм. Түүний ерөнхийлөгчөөр үйлчилсэн 12 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй ариун сүмийн тоо хоёр дахин нэмэгдэж, номлогчдын тоо 50 хувиар өсөж, бүх зохистой эрэгтэй гишүүдэд санваар өгөгдсөн билээ. Тэрээр 1985 оны 11-р сарын 5-нд Солт Лэйк хотод нас барсан юм.

{nb}

{nb}Эзра Тафт Бэнсон

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1985–1994
{nb}Төрсөн огноо: 1899 оны 8-р сарын 4
{nb}Нас барсан огноо: 1994 оны 5-р сарын 30

{nb}1899 оны 8-р сарын 4-нд Айдахогийн Витнийд төрсөн Эзра Тафт Бэнсон нь гэр бүлийн фермд шаргуу ажиллах зарчмыг багаасаа сурсан юм. Тэр Их Британи номлолд үйлчлээд буцаж ирснийхээ дараа 1926 онд Флора Амуссэнтэй гэрлэсэн билээ. Тэрээр хөдөө аж ахуйн салбараар боловсрол эзэмшээд салбарынхаа хүрээнд олон чухал албан тушаал хашсан. Төлөөлөгчийн албанд үйлчилж байхдаа тэрээр 1953-1961 онуудад АНУ-ын ерөнхийлөгч Двайт Д. Эйзенхаурын засгийн газарт Хөдөө Аж Ахуйн Яамны сайдаар ажиллаж байсан. Тэрээр 1985 оны 11-р сарын 10-нд сүмийн ерөнхийлөгч болсон юм. Тэрээр өдөр тутам судар судлах, номлолын хүчин чармайлт, сайн мэдээг заах зэрэгт Мормоны Номын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн билээ. Түүний эрүүл мэнд нь муу байсан хэдий ч түүний удирдлага дор сүм улам бүр өсч хөгжиж, ариун сүмүүд онцгойлон адислагдаж, номлогчийн ажил дэлхий даяар ялангуяа зүүн Европт өргөжсөөр байсан юм. Тэрээр 1994 оны 5-р сарын 30-нд 94 настайдаа Солт Лэйк хотод нас барсан байна.

{nb}

{nb}Ховард В. Хантэр

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1994–1995
{nb}Төрсөн огноо: 1907 оны 11-р сарын 14
{nb}Нас барсан огноо: 1995 оны 3-р сарын 3

{nb}1907 оны 11-р сарын 14-нд Айдахогийн Бойзид төрсөн Ховард Уильям Хантэр нь өсвөр насандаа дуу хөгжимд дуртай байжээ. Ахлах сургуулиа төгсөөд түүний хамтлаг болох “Hunter’s Croonaders” нь Ерөнхийлөгч Жаксон (SS President Jackson) усан онгоцоор таван сарын турш аялан тоглолт хийхэд тэрбээр Азийн олон үзэсгэлэнт газрыг үзэх боломжтой болсон юм. 1931 онд Клара Мэй Жэффтэй гэрлэснийхээ дараа тэрээр тогтвортой гэр бүлийн амьдралтай болохын тулд хөгжмийн мэргэжлээ орхижээ. Ерөнхийлөгч Хантэр хууль судалж эхэлсэн ба тэгээд Калифорнид амжилттай хуульч болсон билээ. Тэрээр 1959 онд төлөөлөгчөөр дуудагдаж, 35 жилийн турш сүмд үйлчилснийхээ дараа 1994 оны 6-р сарын 5-нд 86 настайдаа сүмийн ерөнхийлөгч болсон юм. Ерөнхийлөгчөөр үйлчилсэн богинохон хугацаандаа тэрээр сүмийн гишүүдийг ариун сүмд орох зохистой болоход уриалсан нь хэдэн арван жилийн дотор ариун сүмийн барилгууд нэмэгдэхэд бэлтгэж байжээ. Тэрээр эрүүл мэнд нь сайн байх үедээ ихэвчлэн аялдаг байсан ба хоёр ариун сүмийг онцгойлон адислахад болон Иосеф Смит, Хайрум Смит хоёрын алагдсаны 150 жилийн ойн дурсгалыг тэмдэглэхэд оролцсон юм. Тэрээр 1995 оны 3-р сарын 3-нд Солт Лэйк хотод нас барсан байна.

{nb}

{nb}Гордон Б. Хинкли

{nb}Ерөнхийлөгч байсан он: 1995–2008
{nb}Төрсөн огноо: 1910 оны 6-р сарын 23
{nb}Нас барсан огноо: 2008 оны 1-р сарын 27

{nb}Гордон Битнэр Хинкли нь 1910 оны 6-р сарын 23-нд Солт Лэйк хотод төрсөн юм. Юта мужийн их сургууль төгссөнийхөө дараа тэрээр Их Британийн номлолд үйлчлэхээр дуудагдсан юм. Эргэж ирснийхээ дараа тэрээр сүмд зориулсан насан туршийнхаа үйлчлэлийг эхэлсэн билээ. Тэрээр 1961 онд төлөөлөгчөөр дуудагдахаасаа өмнө Сүмийн радио, хэвлэл нийтлэл, утга зохиолын хорооны гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажилладаг байжээ. Тэрээр 1995 оны 3-р сарын 12-нд сүмийн ерөнхийлөгч болохоосоо өмнө ерөнхийлөгч Кимбалл, ерөнхийлөгч Бэнсон, ерөнхийлөгч Хантэр нарын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрээр удирдлагынхаа үеэр сүмийн түүхэн дэх ариун сүм барих хамгийн эрчимтэй хөтөлбөрийг мөн хөгжиж буй орны залуу мормончуудад боловсрол эзэмшин бие дааж амьдрахад нь туслах Тасралтгүй Үргэлжлэх Боловсролын Санг байгуулсан юм. Тэр мөн хожмын үеийн гэгээнтнүүдтэй уулзаж, тэднийг шинэ хөрвөгчидтэй нөхөрлөн, бусад шашны гишүүдтэй анд нөхөд болоход урамшуулж, дэлхий даяар аялсан юм. Телевизийн ярилцлага болон үндэсний хэвлэлийн нийтлэлүүдээр дамжуулан тэрээр хэвлэл мэдээллийнхний анхаарлыг нэмэгдүүлж, олон нийт дэх сүмийн талаарх ойлголтыг сайжруулсан билээ. Ерөнхийлөгч Хинкли 2008 оны 1-р сарын 27-нд Солт Лэйк хотод нас барсан юм.

{nb}

{nb}Томас С. Монсон

{nb}Ерөнхийлөгч байсан он: 2008 он–одоог хүртэл
{nb}Төрсөн огноо: 1927 оны 8-р сарын 21

{nb}Томас Спэнсэр Монсон нь 1927 оны 8-р сарын 21-нд Ютагийн Солт Лэйк хотод
{nb}төрсөн. Тэрээр Дэлхийн II дайны төгсгөлийн үеэр АНУ-ын тэнгисийн цэргийн албыг хаасан.
{nb}1950 онд 22 настайдаа бишопоор дуудагдаж, таван жилийн дараа
{nb}гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд дуудагдсан. 1959-1962 онуудад
{nb}Торонтогийн Онтарио хотод байрладаг Канадын номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн. Канадаас ирээд удаагүй байхад нь 36 настай түүнийг 1963 онд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад дуудсан билээ. Тэрээр 2008 оны 2-р сарын 3-нд сүмийн ерөнхийлөгч болохоосоо өмнө ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, ерөнхийлөгч Ховард Б. Хантэр, ерөнхийлөгч Гордон Б. Хинкли нарын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Ерөнхийлөгч Монсоны дэлгэрэнгүй намтрыг уншихыг хүсвэл энд дарна уу.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.