Энэ цуглаан нь сүмийн ажил хэргийг хөтлөн явуулах, удирдлагуудын албан тушаалыг дэмжин батлах, сүмийн гишүүдэд зааварлаж, удирдамж ба урам дэм өгөхийн тулд тодорхой цаг хугацаанд зохион байгуулагддаг. Чуулган нь тойрог, гадас, бүс нутгийн болон олон улсын (ерөнхий) хэмжээнд зохион байгуулагдаж болно. Сүм жилд хоёр удаа дөрөв, аравдугаар сард Ерөнхий чуулганыг зохион байгуулдаг. Сүмийн Тэргүүн Зөвлөл чуулганыг удирддаг бөгөөд сүмийн гишүүдийн ашиг тусын төлөө зориулагдсан байдаг.
Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.