Мэдээ мэдээлэл

Амьдралд бэлтгэх шинэ хичээлүүдийг дэлхий даяарх семинарын суралцагчдад зориулж гаргав

Хичээлүүд нь ариун сүмд бэлтгэх, сургуульд амжилттай суралцах, бие даах чадвараа хөгжүүлэх зэрэг сэдвүүдийг хамарна.

A group of young adults enjoys each other's company. The Church of Jesus Christ of Latter-day Saints has implemented new life preparation lessons into the seminary curriculum, which aim to enrich all areas of students’ lives by helping them see the spiritual value of important life skills.© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Залуу насанд хүрэгчид хамтдаа цагийг өнгөрүүлж байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм семинарын хөтөлбөрт амьдралд бэлтгэх шинэ хичээлүүдийг нэвтрүүлсэн бөгөөд эдгээр нь суралцагчдад амьдралын чухал ур чадварын сүнслэг утга учрыг ойлгуулах замаар амьдралынх нь бүхий л талбарыг баяжуулах зорилготой юм. 2024 он, Intellectual Reserve, Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зураг татаж авах

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Институт, семинар (S&I) дэлхий даяарх семинарын суралцагчдад зориулж Амьдралд бэлтгэх шинэ хичээлүүдийг хөтөлбөртөө оруулав. Суралцагчдын бүртгэл хамгийн өндөр хувьтай байгаа энэ цаг үед семинарын хөтөлбөрт гарсан энэ түүхэн шилжилт нь суралцагчдад амьдралын чухал ур чадварын сүнслэг утга учрыг ойлгоход нь туслах замаар амьдралын нь бүхий л талбарыг баяжуулах зорилготой юм

Эдгээр хичээлүүд нь долоо хоногт нэгээс хоёр өдөр заагддаг бөгөөд семинарын суралцагчдад танил дарааллын дагуу судар судлахтай хамт явуулах нэмэлт хичээлүүд болно.

Энэ шинэ хөтөлбөр нь дараах сэдвүүдийг хамрах болно:

  • Ариун сүмд бэлтгэх
  • Номлолд бэлтгэх
  • Сургуульдаа амжилттай сурах
  • Бие даах чадварыг хөгжүүлэх
  • Өсвөр үеийн бат бөх байдлын төлөө
  • Бие махбодын ба сэтгэцийн эрүүл мэнд
  • Манай Сүмийн удирдагчдын сургаалууд
  • Ирээдүйн боловсрол ба ажил эрхлэлтэд бэлтгэх

Шашны институт, семинарын захирал Чад Х. Вебб ах семинарын хөтөлбөрийн энэ шинэ санаачилгыг 2024 оны 1-р сарын 26-ны баасан гаригт болсон Институт ба семинарын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлгээр зарласан юм.

“Эдгээр хичээл нь Христэд төвлөрсөн, сударт үндэслэсэн, суралцагчдад анхаарлаа хандуулсан арга барилаар семинарын суралцагчдад байгаа тодорхой хэрэгцээнүүдийг хөндөх болно,” гэж Вэбб ах хэлсэн. “Судраас дэс дараалсан, сэдэвчилсэн байдлаар судлах арга замуудыг нэгтгэх замаар бид урьд өмнө байгаагүй сүнслэг нөөц бололцоог нээнэ хэмээн найдаж байна.”

Вэбб ах болон Сүмийн боловсролын системийн захирал Кларк Г. Гилберт хоёр залуу үеийн илүү хүчирхэг үеийг найдлага тавин хүлээж байна.

“Есүс Христэд суурилж, судруудад шимтсэнээр залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд номлолд илүү сайн бэлтгэж, ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахихыг хичээж, илүү их сэтгэлийн тэнхээтэй, бие даасан байж, коллеж, их сургуульд илүү сайн бэлтгэх боломжтой” хэмээн ахлагч Гилбэрт хэлсэн.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон эдгээр шинэ хичээлүүдийн талаар их баяртай байгаагаа илэрхийлсэн.

“Миний хувьд энэ нь бялуун дээр нэмэлт жимс тавьж, чимх амтлагч нэмэхтэй адил санагдаж байна. Энэ нь их амттай байх болно. Энэхүү аргачлалаас юу сурч мэдэж болохыг би та бүхэнтэй хамт тэсэн ядан хүлээж байна. Семинарт хамрагдахын тулд хичээл зүтгэл, золиослол гаргаж буй тэдэнд илүү их зүйлс өгөгдөх боломжтой байгаад би баяртай байна” хэмээн тэр хэлсэн.

Сүмийн боловсрол дэлхий дахиныг Аврагчийн хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэж байгаа талаар үүнтэй холбоотой Сүмийн мэдээг үзээрэй.

Институт, семинарын үр нөлөө

Сүмийн Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан өсвөр үеийнхнийг семинарт хамрагдахыг урьсан.

“Та нар [семинарт хамрагдсанаар] өөрт тулгарсан хамгийн хэцүү асуултуудын заримд нь хариулт хүлээн авна гэдгийг би амлаж байна. Та нар итгэж болох найз нөхдийг олох болно. Та нар Их Эзэн Есүс Христийн үнэн шавь нар болох болно” хэмээн тэр хэлсэн.

Сүүлийн гурван жилд Шашны институт, семинар нь 125,000 гаруй суралцагчийг нэмсэн байна. 2024 онд семинарын хөтөлбөрт семинарын насны өсвөр үеийнхнээс хамгийн өндөр хувийг бүртгэж авсан байна.

2024 оны Сүмийн боловсролын системийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган дээр Вэбб ах ИС-ын хөтөлбөрийн хамрах хүрээ, нөлөөний талаар ийн дурдсан.

 “Жишээ татахад, Өнгөрсөн жил Төв Америкт л гэхэд манай [институт ба семинарын] багш нар 25,000 гаруй өсвөр үеийн хүүхэд, залууст семинар, институтэд хамрагдах урилгыг нэг бүрчлэн өгчээ. Мөн бид суралцагчдаасаа найзуудаа урихыг хүссэн. Үр дүнд нь өөр шашны 30,000 гаруй найз семинар, институтэд хамрагдаж, 9000 гаруй нь баптисм хүртжээ”.


Сүмийн судалгаагаар семинарт тогтмол суралцдаг залуус ирээдүйд Сүмтэй холбоотой байх магадлал дөрөв дахин их байдаг гэжээ. Мөн судалгаагаар институтэд хичээлдээ тогтмол суралцдаг залуу насанд хүрэгчид олон давуу талтай байдаг: Насан туршийн Сүмийн идэвхтэй оролцоо, гэрчлэл, харьяаллын мэдрэмж, Сүнсийг мэдрэх, хувийн шүтлэг, мөн гэр бүлийн шүтлэг.

Вэбб ах үргэлжлүүлэн, “Элсэлтийн тоо өссөн нь энэ үйл явдлын зөвхөн нэгээхэн хэсэг. Би явсан газар бүрдээ хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөн тухай түүхүүдийг сонсдог. Залуу хүмүүс судруудыг хичээнгүйлэн судалж эхлэх үедээ адислал, сүнслэг өдөөлт, найдварыг хүлээн авдаг. Бидний хичээл ийм маягаар өдөр бүр явагддаг” гэж хэлсэн.

Өсвөр үеийн гишүүдийг болон тэдний найз нөхдийг эдгээр хичээлээс тус бүр ашиг тус аваасай хэмээн тэднийг урьж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.