Mormon Newsroom
Мэдээ мэдээлэл

АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески Дархан дахь сүмийн байранд айлчилж, тусламжийн багц бэлдэх үйлчлэлд оролцов.

АНУ-ын Элчин сайд ноён Клечески болон түүний гэргий хатагтай Клечески нар ЭСЯ-ны ажилтнуудын хамтаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Дархан 1 салбарын байранд айлчиллаа. Элчин сайд Клечески болон бусад албаны хүмүүс Дархан хот дахь Америкийн төвий нээлтэд оролцохоор Дарханд ирсэн бөгөөд өөрсдийн үнэт цаг заваасаа зориулан манай сүмийн барилга байгууламжтай танилцаж зорилтот бүлгийн хүүхдүүдэд хандивлах ариун цэврийн багц (hygiene kit) бэлдэх сайн үйлсийн аянд сүмийн залуучуудын хамт оролцов.

Сүмийн удирдлагууд Элчин сайд Клеческид сүмийн гишүүдийнхээ итгэл үнэмшил, сүмд явагддаг хөтөлбөр, үйл ажиллагаа болон шашин хоорондын хамтын ажиллагааныхаа талаар танилцуулж, Монгол улс дахь шашны одоогийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцсон болно. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.