Шинэчлэгдсэн огноо: 2020 оны 10-р сарын 16
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Гэррит В.Гонг болон түүний эхнэр Сюзан эгч хоёр тусгаарлалтын хугацаагаа амжилттай дуусгасан гэдгээ сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 10-р сарын эхээр тэдний Ковид-19-ийн шинжилгээний хариу эерэг гарч, өвчин илэрсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс тэдэнд санаа тавин, дэмжлэг үзүүлж байсан бүх хүнд талархаж буйгаа илэрхийлэв.
Дэлхийн өнцөг булан бүрээс бидний төлөө залбирч, санаа тавин, итгэл үнэмшилтэй байсан та бүхэнд маш их талархаж байна. Бидний тусгаарлалтын хугацаа амжилттай дууссан гэдгийг эмч нар мэдэгдлээ. Бид цаашид маск зүүх, гараа тогтмол угаах, олон нийтийн газарт бусдаас зай барих зэргээр урьдчилан сэргийлэх зааварчилгааг дагаж мөрдсөөр байх болно. Би дараагийн долоо хоногт ажилдаа буцаж орно хэмээн найдаж байна. Бид та бүхэнд маш их талархаж байгаа бөгөөд та бүхэнтэй удахгүй дахин уулзана хэмээн найдан хүлээж байна.