Мэдээ мэдээлэл

#ТүүнийгСонс цувралын сүүлийн видео бичлэгт ахлагч Рэнланд Аврагчийг хэрхэн сонсдог тухайгаа хуваалцлаа

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
  

Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй ярьж буйг хэрхэн сонсож сурах талаар өгүүлэх “Би хэрхэн Түүнийг сонсдог вэ” цувралын хамгийн сүүлийн видео бичлэгт Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Дэйл Г.Рэнланд өдөр бүр сүнслэг байдлаа тэжээн тэтгэж, хувийн илчлэлт эрэлхийлэхийн ач холбогдлыг тайлбарлалаа.

Тэрээр “Би Түүнд ойртох тусам Түүнтэй адил болох хүсэл эрмэлзлэл улам хүчтэй төрдгийг олж мэдсэн. Түүнчлэн, Түүнтэй адил болохыг хичээхийн хэрээр надтай харилцах нь Түүнд илүү амар хялбар байгааг би мэдэрдэг” хэмээн хэлсэн.

Уг бичлэгийг ChurchofJesusChrist.org вэбсайтаас болон ахлагч Рэнландын сошиал хуудаснаас үзэх боломжтой.

                       

Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй ярьж буйг сонсож сурах нь бидний эзэмшиж болох хамгийн чухал чадвар билээ.

Өнөөдөр Иаков 1:5 урьд урьдынхаас илүү чухал ач холбогдолтой болоод байна. Энэ хэсэгт “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” хэмээн цэдэглэжээ.

Ковид-19 цар тахлын улмаас бидний амьдарч буй нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн. Энэ хүнд хэцүү цаг үед юу хийх, хэрхэх талаар биднийг удирдан чиглүүлэх зүйл огт байхгүй байна. Хүн нэг бүр хувийн илчлэлт хүлээн авахын төлөө залбирч, түүнийгээ баримтлан амьдрах хэрэгтэй болж байна. Бид тэрхүү илчлэлтийг хүлээн авсан даруйдаа юу хийх ёстой гэдгээ мэдэх болно. Энэ жил хүн бүрд #ТүүнийгСонсох арга замыг зааж өгөх хувийн илчлэлт тохиох болтугай.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.