Мэдээ мэдээлэл

Бурханы хүслээр бүтээгдсэн фото ном

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Монголд – 30 жил” фото ном хэвлэгдэн гарлаа.

Монгол улсад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зохион байгуулагдсаны 30 жилийн ойг 2023 оны турш тэмдэглэсэн бөгөөд “Цагаан сар ба Ургийн баяр” сэдвийн доор зохион байгуулагдсан үйл ажиллагаагаар эхэлж, Халамжийн Нийгэмлэгийн 181 жилийн ойн баяр, Христийн амилсны баяр, Зайсан толгой дээрх ҮЙЛЧЛЭЛ, Христийн Амилсны баярын найрал дууны тоглолт гэхчлэн бүтэн жилийн турш ойгоо тэмдэглэсэн билээ. Жилийн эхэнд цуврал үйл ажиллагаануудаа төлөвлөөд, төсвөө урьдчилан тооцоолсон байсан ч энэ номын тухайд ганц үг ган хийгээгүй өнгөрчээ. Харин ойн баярын төгсгөлд шахуу Номын редактор Г.Түвшинжаргал эгч ийм номтой больё гэж санаа дэвшүүлээд, Улаанбаатар Монгол номлолын Ерөнхийлөгч Намгүр ахтай Сайн Шандын Анагаахын дээд сургуулийн 60 жилийн ойгоор зочлохдоо харсан альбомтой адил Сүмийн 30 жилийн ойн альбомтой болуул зүгээр юм хэмээснийг уламжилжээ.

Зүгээр нэг санаа болгон хэлсэн үгийг Одгэрэл ах олон бэрхшээл, асуудлуудыг даван номлолын Ерөнхийлөгчийн “Би бол үрсийг нь тарьдаг. Ийм байвал гоёдоо. Ингэчих юмсан тэгчих юмсан гээд хэлэхэд Одгэрэл ах, Түвшин эгч 2 сонсчхоод гараад явна. Хэсэг байж байгаад буцаж ирэхдээ, миний бодсоноор жаахан мод болгочихсон байх гэж бодоход аймаар гоё амттай жимс аваад ирдэг” хэмээн хэлсний дагуу БҮТЭЭЛ болгон БЭЛДСЭН байна.

Мормоны номын Нифайн 3:7 дээр “Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана” гэж хэлэгдсэн шиг хэдийгээр боломжгүй, бүтэхгүй мэт санагдсан ч түүхийн нэгэн чухал хэсэг, үйл явдал болох байсан тул бидэнд ГАЙХАМШИГИЙГ үзүүлж энэ ФОТО НОМЫГ өгчээ.

Хэвлүүлэх төсөв олсон түүхч ГАЙХАМШИГТАЙ. Зохиогчийн өгүүлснөөр “Монголын төрийг хамгийн удаан удирдсан Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбал байсан. Тухайн үедээ манай улс ЗХУ-ын доор байсан учраас түүний эхнэр Анастасия Филатова Брежнев гээд том дарга луу байсхийж очоод юм олж ирдэг түүх сонсож байсан. Тэгээд би Намгүр ерөнхийлөгч, эгч хоёрыг Номлолын ерөнхийлөгч болоод ирэхэд нь Ерөнхийлөгчид Намгүр эгч Япон, манай Азийн хойд бүсийн ерөнхийлөгч Япон тийм болохоор Намгүр эгч маань Цэдэнбал-Филатовагийн үүргийг гүйцэтгэж мөнгө төгрөг олж ирэх түүхэн нөхцөл үүсчихлээ гэж хошигнож байсан юм. Тэр нь үнэхээр ажилласан үү үгүй юу бүү мэд, түүх өгүүлэгдээгүй байгаа. Ямартай ч төсөв батлуулаад хэвлүүлж чадсан юм”.

Фото ном маань бас яригдаж байгаа шигээ гэнэт хийгдчихээгүй харин дээрх сударт өгүүлсэн шиг зам нь зэхэгдсэн байсныг Түвшинжаргал эгчийн хуваалцсан түүхээс бид харж болно. Тэрээр 20 орчим жилийн өмнөөс энэ тэнд явах зургуудыг хямгадах бодол орж ирээд хамгийн найдаж болох хүнээр шалгарсан Одгэрэл ахад өгч байснаар энд өгүүлж буй бэлтгэл эхэлсэн гэлтэй.

Зохиогч маань үргэлжлүүлэн “түүх үргэлжилсээр байна. Ерөнхийлөгч Намгүр Монголын анхны монгол Номлолын Ерөнхийлөгч болоод ирсэн нь, мөн энэ үед Монголд Ариун Сүм баригдахаар зарлагдсан нь бүгд ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ юм” гэсэн нь энэ ном гараад болчлоо гэсэн үг биш гэдгийг бидэнд хэлсэн юм. УББ Гадасны түүхч Л.Буянаа эгч болон ЕХХҮГС-ийн Үйлчлэлийн төвийн захирал Г.Түвшинжаргал эгч нарын өгүүлснээр бид эндээс суралцаад үргэлжлүүлээд Одгэрэл ахын бүтээсэн шиг номыг ТОЙРОГ, ХАЛАМЖИЙН НИЙГЭМЛЭГ, FSY, ХҮҮХДИЙН ХЭСЭГ гээд өөрт ирсэн илчлэлтийн хүрээнд бичихээр мөн бичих хүмүүст тусламж болгохоор одооноос ХУВИЙН болон ГЭР БҮЛИЙН түүхээ бичиж эхлэхийг уриалсан билээ. УБЗ Гадасны Ерөнхийлөгчийн хэлснээр “Бурханд бидний ТҮҮХ чухал, тиймээс бид өөрсдийнхөө түүхийг бичиж байх нь чухал юм. Гишүүн бүр ТҮҮХЧ юм. Тиймээс үйл ажиллагаа юм уу баптисм дээр байхдаа нэг зураг дарчих.

Намгүр эгч Улаанбаатар, Монгол номлолд үйлчлээд буусан 3 номлогчтой шинэ гарсан Фото номыг хэрхэн үзсэн түүхийг хуваалцахдаа Ерөнхийлөгч Намгүр ах “3 систер Намгүр эгчтэй 4-лээ номын зураг бүрийг үзээд, өө энэ тэр байна, энэ эдэн онд байсан тэдэн онд байсан. Өө, би яагаад энд байхгүй байгаа юм бол. Би яагаад энэ зурган дээр инээгээгүй юм бол. Хэмээн ярьж эхэлсэн. Тэд номын бүх хуудас, зурган дээр өөрсдийгөө хайж байсан. Тэгээд нэг сонирхолтой зүйл тохиолдсон нь ЯАГААД БИ ИЙМ ГОЁ ЮМ БОЛЖ БАЙХАД ОЧООГҮЙ ЮМ БЭ? Гэдэг асуулт гарч ирсэн. Тэгээд би бодсон Нээрээ, ийм чухал юм болж байхад та яагаад байгаагүй юм бэ? Өнөөдөр бас түүхэн үйл явдалд болж байна. Энд яагаад тийм олон хүн байхгүй байгаа юм” гэсэн юм. Түүхэнд үлдэхийг хүсвэл үүний нэг хэсэг байж, ирж оролцсоноор бид дараагийн номд өөрсдийн зургийг харж чадна.

ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ, боломжоороо зураг авч байгаарай

2024 оны 4-р сарын 14-ний Ням гарагт 30 жилийн ойн фото ном гарсны тэмдэглэлт “Галын дэргэдэх” дээр Сүмийн түүхийн асуултуудад зөв хариулсан 30 хүнд уг номыг БЭЛЭГЛЭСЭН билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.