Хоёр жилийн өмнө Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг дэлхийтэй хуваалцахын ач холбогдлыг бататган ярьсан билээ.
“Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүссэн” гэдгийг 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг нээх үеэр бошиглогч хэлсэн ба “Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм” гэсэн.
Энэхүү уриалгад үзүүлсэн хариу үйлдлүүд эерэг хийгээд чухал ач холбогдолтой байв. Номлогчийн ажлын талаар үндэсний мэдээнд саяхан нийтлэгдсэн нийтлэлд дүрсэлсний дагуу энэ нь олон арга замаар харагдаж байна.
- 2714a06435bc54830727890401bd4e27fcb1802d_w1920.jpeg
- 720c6504dfb6a6791f615ef3442f92361d0b72d6_w1920.jpeg
- 8d5982d61fc711edad18eeeeac1e526d56799439_w1920.jpeg
- aeaedcd09b1011ec836eeeeeac1e6db9ec010087.jpeg
- 2e471279a5eb11ec86b6eeeeac1e73593cb94994_w1920.png
- Las-Vegas---CSM
- 62f5e7e1dd07ce9d43c94188be657564cb595c30_w1920.jpeg
- 5eb700567d5f11ed9060eeeeac1ee4f37a105a03_w1920.png
1 / 2 |
Энэ зун дэлхий даяар 36 шинэ номлолыг нээх болно. Нийт номлолын тоо 450 болох ба энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхэн дэх хамгийн өндөр тоо юм. Заах болон үйлчлэлийн номлогчид хийгээд ахмад номлогчдын тоо 2021 оны эцэст 56,000 байсан бол 2022 оны эцэст 62,500 болж өссөөр өнөөдөр 74,000 гаруй болж нэмэгдсэн байна. Эдгээр номлогч 150 гаруй улс оронд 60 гаруй хэлээр зааж, үйлчилж байна.
“Хайрт залуу найзууд минь, та нарын хүн нэг бүр Их Эзэнд амин чухал билээ. Тэрээр Израилыг цуглуулахад туслуулахаар та нарыг өнөөг хүртэл нөөцлөн хадгалсан. Сургаал заах номлол, үйлчлэлийн номлолын аль нь ч бай та нарын номлолд үйлчлэх шийдвэр та нарыг болон бусад олон хүнийг адислах болно. Бид бас боломж бололцоо нь бүрдвэл ахмад хосуудыг үйлчлэхэд урьж байна. Тэдний хүчин чармайлтыг юугаар ч орлуулшгүй” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хуваалцсан.
Бүх номлогч Аврагчийн эдгээх, ариусгах хүчийг бусдад авчрахад туслах чухал хэрэгслүүдээр хангагдсан байдаг. Тэдгээр эх сурвалжийн нэг нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцахад туслах “Миний сайн мэдээг номло” хөтөч юм. 2023 онд нэн чухал шинэчлэлт хийгдсэн уг гарын авлага нь хүмүүсийг Аврагчийн сургаалаас ирдэг адислалуудыг хүлээн авахад урьж, тэдэнд үйлчлэхэд нь хожмын үеийн гэгээнтнүүдэд тусалж, сүнслэгээр нөлөөлж байна.
Залуу үйлчлэлийн номлогчид нь Есүс Христийн ажилд нэн чухал эх үүсвэр болдог билээ. Үйлчлэлийн номлогч бүр тэдний авьяас, ур чадвар, бэлэгт нь онцгойлон тохирсон номлолын туршлагыг олж авдаг. Үйлчлэлийн номлогчид номлолынхоо турш төрөл бүрийн үүрэг даалгаварт үйлчлэх нь элбэг. Эдгээрт зөвшөөрөгдсөн энэрлийн байгууллага, Их Эзэний өргөө, Сүмийн үйл ажиллагаа, гадаснаас даалгасан үйлчлэл хийх боломжууд зэрэг орж болно. Тохиромжтой бол үйлчлэлийн номлогчид Есүс Христийн сайн мэдээг хүмүүст заахад гар бие оролцож болно.
Ахмад номлогчид мөн адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд үйлчлэлийн ахмад номлогчийн ажил дэлхий даяар өргөжин тэлсэн. Нэгэн цагт Америкийн Нэгдсэн Улс, Канадаар хязгаарлагдаж байсан боломжууд одоо дэлхий даяар нээлттэй болоод байна. Эдгээр номлогч нь номлолын алба, бишопын агуулах, хангамжийн төв, FamilySearch төв ба номын сан, бие даах чадварын хөтөлбөр, BYU–Pathway, хөдөлмөр эрхлэлтийн төв болон бусад олон газарт туслалцаа үзүүлдэг.
2023 оны 10-р сард Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд гэрлэсэн илүү олон хосыг номлолд үйлчлэхийг уриалсан.
“Би олон гэр бүлийн хосыг үйлчлэхэд дуудаж, Христийн гэрэл тэдний дүр төрхийг гэрэлтүүлж байхыг харж байсан. Тэд эргэн ирэхдээ Их Эзэнтэй болон бие биетэйгээ улам ойртон дотносож, Их Эзэний Сүнс өөрсдийнх нь дээр цутгагдаж байгааг мэдэрч, өөрчлөлт гаргаж байгаагаа мэддэг болсон тухайгаа хэлдэг. Хэн үүнийг хүсэхгүй байх билээ?” хэмээн ахлагч Расбанд ярьсан.
Залуу эсвэл ахмад, заахаар эсвээс үйлчлэхээр дуудагдсан аливаа номлогч нь бүгдээрээ хүмүүсийг Есүс Христэд авчрахад туслахаар дуудагддаг.
“Бүх номлогч Аврагчийн тухай зааж, гэрчилдэг,” хэмээн Ерөнхийлөгч Нэлсон дурдаад, “Дэлхий дээр сүнслэг харанхуй нэмэгдэх тусам Есүс Христийн гэрэл бүр илүү шаардлагатай болж байна. Хүн бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж авах боломжийг хүртэх эрхтэй. Хүн бүр ‘бүх оюун ухааныг [давах]’ найдвар, амар амгаланг хаанаас олж болохыг мэдэх эрхтэй’” гэж заасан.