Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага нь Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, Гадаад Харилцааны Яамтай хамтран хот хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, цахим сургуулийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх гэсэн гурван үндсэн зорилгоор Архангай аймгийн 18 сумын 23 сургуульд 460 ширхэг, Ховд аймгийн 16 суманд 240 ширхэг, Баян-Өлгий аймгийн 12 суманд 300 ширхэг үзүүлэлт сайтай зөөврийн комьпютер (Chromebook) гардуулан өглөө.
Америк стандартаар Сингапур улсад үйлдвэрлэгдсэн 15.6 инчийн эдгээр компьютерүүд нь алслагдсан сумдын сурагчдын хэрэгцээнд зориулагдаж байгаа бөгөөд цахимаар авах боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүйн олон боломжуудийг нээж өгнө гэдэгт найдаж буйгаа хандивлагч тал онцлон дурьдаж байлаа.
- zurag6.jpg
- zurag-4.JPG
- zurag-2.jpg
- Zurag-3.JPG
- IMG_7671.JPG
- IMG_7949-fotor-20240530203428.jpg
- IMG_7989-fotor-20240530202854.jpg
1 / 2 |
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дэлхий даяар 190 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Тус байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болон тэдний найз нөхдийн хандив тусламжаар санхүүждэг бөгөөд нас хүйс, шашин шүтлэг, гарал угсаа үл харгалзан хүмүүнлэгийн тусламжуудаа хүргэдэг билээ.