Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь "Ид Шидийн Орон-2" хүүхдийн хөгжлийн төвд сургалтын танхимыг тохижуулж өгч хандивын аянд нь оролцсон бөгөөд Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Сүмийн гал тогооны баг халуун хоол, зууш газар дээр нь бэлтгэн үйлчлэв. Мөн Сүмийн сайн дурыхан ирсэн зочдыг цайлж үйлчлэл хийлээ.
Бидний хандив болон үйлчлэлд тус төвийнхөн өндөр үнэлгээ өгсөн бөгөөд "Ид шидтэй хамт олон" нэртэй батламж гардуулав. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсандаа бид баяртай байна.