Mormon Newsroom
Мэдээ мэдээлэл

Дархан хот дахь сүмийн байрыг нийгмийн сайн сайхны төлөө хэрэглүүлж байна.

          Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь орон нутгийн төр засгийн байгууллагуудтай хамтран нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг билээ. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын Монгол улс дахь нөхцөл байдал сайжрахгүй, корона вирусийн дельта хувилбар өргөн тархсан, өвчлөл болон нас баралт их байгаа энэ цаг үед Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газарын хүсэлтээр тус сүм нь 2021 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн Дархан хот сүмийн байраа КОВИД-19 илрүүлэх PCR шинжилгээ болон түргэвчилсэн шинжилгээ авах байр болгон хэрэглүүлж байна.

       Сүмийн барилга байгууламжийг хэрэглэх хугацаанд зарцуулах ус, цахилгаан эрчим хүч, дулаан, интернэтийн зардлыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бүрэн хариуцаж байгаа болно. Намрын сэрүүн орж өвлийн улирал дөхөж байгаа энэ цаг үед тохь тухтай, халуун дулаан байранд шинжилгээ авч ард нийтэд үйлчлэх боломжтой байгаадаа эмч, эмнэлгийн ажилтнууд болон төр засгийн удирдлагууд талархалтай байгаа билээ. Хэдэн сарын өмнө тус сүмийн Сэлэнгэ аймаг дахь салбарын байрыг дархлаажуулалт хийх зорилгоор Сэлэнгэ аймгийн засаг захиргаа, удирдлагын хүсэлтийн дагуу хамтран ажиллаж байсан. Эдгээр бүх зүйлс нь сүмийн аливаа улс оронд нийгэм хүмүүнлэгийн тусламжийг бүхий л боломжоороо үзүүлж нийгэм, ард иргэдэд учирсан саа д бэрхшээлийг нимгэлэхийг оролддог хүсэлтэй салшгүй холбоотой юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.