DSC00862-1.JPG
Мэдээ мэдээлэл

Ховд салбарын гишүүд зочдыг хүлээн авч хамтдаа үйлчлэл хийж хүмүүнлэгийн хандив өргөлөө.

   

   

        Ховд аймаг дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ховд салбарын сүмийн байранд 2021 оны 10-р сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби, тус хэлтсийн ажилтан М.Номинцэцэг болон Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Олон Нийттэй Харилцах Албаны дарга Б.Баяртуяа нар айлчилж сүмийн барилга байгууламж, үйл ажиллагаа, итгэл үнэмшил, сургаалын зарчмуудтай танилцаж шашны асуудлаар тус сүмийн удирдлагуудтай санал бодлоо солилцон халуун дулаан харилцан яриа өрнүүлсэн юм.

       Энэхүү айлчлалын хүрээнд хүрэлцэн зочид төлөөлөгчид Ховд салбарын Ерөнхийлөгч Г.Нямдорж болон орон нутгийн гишүүдийн хамтаар хүмүүнлэгийн сайн үйлсэд нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Ховд салбарын гишүүд Ховд аймгийн Хүчирхийллийн хохирогч хамгаалах байранд зочилж сүмийн гишүүдийн оёсон дулаан хөнжил, нярайн өлгийн иж бүрдэл мөн ариун цэврийн багцуудыг хандивлалаа.

       Уг хохирогч хамгаалах байр анх 2019 онд ашиглалтад орсон бөгөөд  Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаараа дамжуулан тус байранд нэн хэрэгцээтэй байсан унтлагын тавилга, зөөлөн эдлэл, хивс, гал тогооны тавилга, ажиглалтын камер зэрэг эд зүйлс бүхий 17 орчим сая төгрөгийн хандив тусламжийг 2020 онд үзүүлж байсан билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.