dccf0536013711ec8c47eeeeac1efe0e5a483aff.jpeg
Мэдээ мэдээлэл

Есүс Христийн сүмийн Тэргүүн зөвлөл Бригам Янгийн их сургууль Анагаахын шинэ сургуультай болж байгааг зарлав  

Анагаахын сургууль нь Нэгдсэн Улс болон дэлхийн өнцөг булан бүрээс оюутнуудыг элсүүлж, Юта дахь олон байгууллагатай түншийн харилцааг эрхэмлэнэ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргалаа. Үүнд: 

Бригам Янгийн их сургууль уламжлал болсон бизнес, хууль эрх зүй гэх мэргэжлийн чиглэлүүд дээр эрдэм шинжилгээний өндөр амжилт гаргахыг эрмэлздэг. Тэргүүн Зөвлөлөөс БЯИС дээр анагаахын сургууль байгуулах шийдвэрээ танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд нөлөөлж буй олон улсын эрүүл мэндийн асуудлууд болон Сүмийн дэлхий даяарх хүмүүнлэгийн ажлууд дээр гол анхаарлаа хандуулах юм. 

Энэхүү анагаахын сургуулийн төлөвлөгөө боловсруулалтын шатанд явагдаж байгаа бөгөөд тодорхой огноонуудыг тогтоосон үед нь зарлах болно. Анагаахын олон сургуулиас ялгаатай нь БЯИС-ийн анагаахын сургууль нь Сүмд стратегийн ач холбогдолтой салбаруудад судалгаа шинжилгээ хийх замаар хичээл заахад чиглэнэ. Энэ хугацаанд сургууль Нэгдсэн Улсаас болон өөр улс орнуудаас оюутнуудыг элсүүлнэ. 

БЯИС-ийн анагаахын сургууль нь өөрийн гэсэн эмнэлэг, эмнэлгийн системийг үүсгэхгүй бөгөөд БЯИС болон Intermountain Health төвтэй харилцан ашигтай клиникийн харилцаатай байхаар хэлэлцээр явагдаж байна. Мөн уг анагаахын сургууль нь Ютагийн Их Сургууль гэх мэт Юта дахь янз бүрийн байгууллагатай хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллана гэж найдаж байна. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.