Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Сүмийн шинэ Тэргүүлэх бишопын зөвлөлийнхөнтэй танилцана уу 

Бишоп В.Кристофэр Ваддэлл Сүмийн 16 дахь тэргүүлэх бишоп боллоо

Тэргүүн зөвлөл В.Кристофэр Ваддэллыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шинэ тэргүүлэх бишопоор дуудлаа. Л.Тодд Бадж нэгдүгээр зөвлөх, Шон Даглас хоёрдугаар зөвлөхөөр тус тус үйлчлэх болно.

presiding-bishopric-2025.jpg
presiding-bishopric-2025.jpg
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүлэх бишопын зөвлөл 2025 оны 11-р сарын 14-ний өдрийн байдлаар: Тэргүүлэх бишоп В.Кристофэр Ваддэлл (зургийн голд буй), нэгдүгээр зөвлөх Л.Тодд Бадж (зүүн гар талд), хоёрдугаар зөвлөх Шон Даглас (баруун гар талд) нар© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Энэхүү томилгоо нь 25 оны 11-р сарын 6-ны өдөр Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдсан ахлагч Жэралд Коссэйгийн сул орон тоог нөхөж байна. Ахлагч Коссэй тэргүүлэх бишопоор арав гаруй жил үйлчилсэн бөгөөд бишоп Ваддэлл, бишоп Бадж нар түүний зөвлөхөөр тус тус үйлчилж байв.

Тэргүүлэх бишопын зөвлөл нь Тэргүүн зөвлөлийн удирдлаган доор үйлчилдэг. Тэд хүмүүнлэгийн тусламж, халамжийн хөтөлбөр, аравны нэгийн болон мацгийн өргөл, барилга байгууламж, гишүүнчлэлийн бүртгэлийн байгууллага гэх зэрэг ажил хэргийг хариуцдаг. Тэд мөн дэлхий даяарх Сүмийн гишүүдэд тохинуулахаар ойр ойрхон аялдаг билээ.

Бишопын зөвлөлийн гишүүн тус бүрийн товч намтрыг үзнэ үү.

Бишоп В.Кристофэр Ваддэлл (Тэргүүлэх бишоп)

Бишоп Ваддэлл 2016 онд Тэргүүлэх бишопын зөвлөлд анх дуудагдахдаа Сүмийн ажлын талбар бүр хүмүүсийг Бурхан луу буцаж очиход нь туслах бөгөөд тэр дундаа Тэргүүлэх бишопын зөвлөлийн хойшлуулшгүй ажил бол гачигдалтай хүмүүсийг халамжлахад анхаарал тавих гэдгийг анзаарчээ.

Тэрээр "Хэрэв бид аливаа зүйлийг хийхдээ Бурханы хүүхдүүдийн өргөмжлөлийг бодож хийвэл материаллаг эсвэл сүнслэг аль талаас нь эхэлснээс үл хамааран эцэстээ бүгд нэг л газарт очно. Үүний төлөө л бид ажиллаж байгаа" гэж хэлжээ.

Тэргүүлэх бишопын зөвлөл Бурханы хүүхдүүдийг халамжлах ажлынхаа хүрээнд Бурханы бүтээлүүдийг мөн арчилж тордоход голлон анхаардаг. Үүний нэг жишээ бол хожмын үеийн гэгээнтнүүдийг дэлхийн ухаалаг даамал байхад нь туслахаар Сүмийн тогтоосон байгаль орчныг хамгаалах, тогтвортой байдлыг дэмжих энэ тэргүүний чиглэлүүд юм.

2023 онд бишоп Ваддэлл эдгээр чиглэлийн нэг болох Грэйт Солт Лэйк нуурын усыг нөөцлөх талаар ярьжээ.

"Бид Бурханы мутар [усны] энэхүү адислалаар биднийг хангадаг бөгөөд бидний ажил дуусаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Бид шаардлагатай өөрчлөлтийг хийх гэж байгаа бол хамаг чадлаараа үргэлжлүүлэн чармайх ёстой. Бурхан бид бүхнийг ус, газар, тэдгээрээр дамжин урсдаг эх үүсвэрийн ухаалаг даамал байх итгэл, хичээнгүй байдлаар адислах болтугай" гэж бишоп Ваддэлл хэлэв.

Шинээр дуудагдсан тэргүүлэх бишопын номлол бусад ерөнхий эрх мэдэлтнийхтэй адил Есүс Христ дээр төвлөрдөг.

Бишоп Ваддэлл хамгийн сүүлд 2023 оны 10-р сард Ерөнхий чуулган дээр үг хэлэхдээ "Ямар ч удирдагч Есүс Христээс илүү их эр зориг, ямар ч хүмүүнлэг үзэлтэн Түүнээс илүү нинжин сэтгэлийг харуулаагүй, ямар ч эмч Түүнээс илүү их өвчнийг анагаагаагүй, ямар ч уран бүтээлч Түүнээс илүү бүтээлч байгаагүй юм. Баатруудын дэлхийд мөнх бус эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гавьяаг үнэлэн дурсгалын хөшөө, музей босгосон байдаг ч бусдаас дээгүүр байдаг цорын ганц Нэгэн бий" гэжээ.

Бишоп Ваддэлл 1959 оны 6-р сарын 28-нд Калифорни мужийн Лос Анжелос хотод мэндэлжээ. Тэрээр 1984 онд Кэрол Стэнсэлтэй гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэдтэй.

Тэрээр Сан Диего Улсын Их Сургуулийг 1984 онд бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. 1984 оноос эхлэн тэрээр Мэрилл Линчтэй хамтран хөрөнгө оруулалтын дэд ерөнхийлөгч зэрэг хэд хэдэн албан тушаалд ажилласан.

Бишоп Ваддэлл тэргүүлэх бишопоор дуудагдахаасаа өмнө далын ерөнхий эрх мэдэлтнээр дөрвөн жил (2011-2015), Тэргүүлэх бишопын зөвлөлд хоёрдугаар зөвлөхөөр таван жил (2015-2020), нэгдүгээр зөвлөхөөр таван жил (2020-2025) тус тус үйлчилсэн. Тэрээр Испанид бүрэн цагийн номлогч, бишоп, дээд зөвлөлийн гишүүн, номлолын ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч, Испани Барселон номлолын ерөнхийлөгч, бүсийн дал зэрэг дуудлагад үйлчилсэн.

Бишоп Л.Тодд Бадж (нэгдүгээр зөвлөх)

Бишоп Бадж 2019 онд ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан. 2020 онд тэрээр Тэргүүлэх бишопын зөвлөлийн гишүүнээр дуудагдсан. Нэг жилийн дараа тэрээр Ерөнхий чуулган дээр дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдэд бишопын зөвлөлийн үүргийг тайлбарлажээ.

"Бусад ажлын зэрэгцээ Тэргүүлэх бишопын зөвлөл Сүмийн халамжийн болон хүмүүнлэгийн ажлыг удирддаг бөгөөд энэ ажил одоо бүхэл бөмбөрцөгт хамаатай ба урьд өмнөхөөс илүү олон Бурханы хүүхдийг адисалдаг" гэж тэр хэлжээ.

Энэхүү дэлхий даяар өрнөсөн ажлын нэг хэсэг нь 2022 онд бишоп Баджийг "газар хөдлөлтийн дараах өлсгөлөнгийн хямрал" хэмээн нэрлэгдсэн асуудлыг шийдвэрлэх Дэлхийн хүнсний хөтөлбөрт Сүмээс 32 сая америк долларыг хандивлах хандивыг өгч танилцуулах үед ирсэн.

"Бид Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран ажиллахдаа тун талархалтай байна. Учир нь гэвэл тэд хүнсийг хамгийн их хэрэгтэй хүмүүст хүргэнэ гэдгийг бид мэднэ. Мөн бид энэхүү бэлгийг боломжтой болгож өгсөн хожмын үеийн гэгээнтнүүд, найз нөхдийнхөө санхүүгийн золиосонд талархаж байна. Ийм өглөгүүд нь Бурханы хүүхдүүдийг илүү аз жаргалтай мөн бид бүхнийг илүү ариун болгодог" гэж бишоп Бадж хэлэв.

Бишоп Бадж ерөнхий эрх мэдэлтнээс гадна Японы Фукуока номлолд бүрэн цагийн номлогч, гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, гадасны гүйцэтгэх нарийн бичиг, бишопын зөвлөлд зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгч, Японы Токио номлолын ерөнхийлөгч, бүсийн дал, Юта бүсийн далын 50-р чуулгын гишүүн зэрэг Сүмийн хэд хэдэн дуудлагад үйлчилсэн.

Бишоп Бадж 1959 оны 12-р сарын 29-нд Калифорни мужийн Питтсбург хотод мэндэлжээ. Тэрээр 1981 онд Лори Кэйпэнэртэй гэрлэсэн. Тэд зургаан хүүхэдтэй.

Тэрээр 1984 онд Бригам Янгийн Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй дүүргэжээ. Бишоп Бадж Японы Байн энд Компани, Ситибанк Эн.Эй., Атланта болон Японд ЖИ Капиталд тус тус ажиллаж байв. 2003 онд тэрээр Токио Стар Банк Лимитэдэд гүйцэтгэх дарга, ерөнхийлөгч болсон. 2008-аас 2011 оны хооронд удирдах зөвлөлийн даргаар ажилласан. Энэ үедээ тэрээр мөн Хавайн Эйрлайнд захирлуудын зөвлөлийн гишүүн байв.

Бишоп Шон Даглас (хоёрдугаар зөвлөх)

Бишоп Даглас 2021 онд Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан. Тэргүүлэх бишопын зөвлөлд дуудагдах үедээ тэрээр Сүмийн Мехико бүсийн ерөнхийлөгч байв.

2025 оны 8-р сарын 28-нд тэрээр Мехикогийн томоохон хот Леонд болсон шашны эрх чөлөөний конгресс дээр үг хэлэв.

"Шашны эрх чөлөө хүмүүн байхыг хүндэтгэдэг бөгөөд энэхүү эрх чөлөө нь хүндэтгэл хүлээсэн, хамгаалагдсан тохиолдолд амар тайвныг тогтоох хүчирхэг хэрэгсэл болдог" гэж тэрээр хэлжээ. Тэрээр мөн "шашны эрх чөлөө, амар тайван хоёр хоёул гүн гүнзгий сүлбэлддэг" гэдгийг онцлоод, бусад шашныхныг дүрвэгч, хүчирхийллийн хохирогч, ядуу тарчиг нөхцөлд амьдардаг хүмүүс зэрэг гачигдалтай хүмүүст хамтдаа туслахыг уриалав.

Бишоп Дагласын Ерөнхий эрх мэдэлтний хувиарх бусад үүрэгт ажилд Сүмийн Удирдах газарт Хойд Америкийн Зүүн хойд бүсийг хариуцсан бүсийн туслах, Гэр бүлийн түүхийн хэлтэст туслах гүйцэтгэх захирлаар тус тус үйлчлэх үйлчлэл ордог. Сүмд бүрэн цагаар үйлчлэхээсээ өмнө тэрээр Хойд Америкийн Баруун Өмнөд бүсэд бүсийн Далаар үйлчилж байв.

Бишоп Даглас номлохдоо амьдралын хүнд хэцүүг даван туулах хамгийн сайн арга зам бол Есүс Христэд итгэх, Түүний тушаалуудыг сахих явдал гэдгийг онцлон хэлжээ.

Тэрээр "Бидний итгэл, дуулгавартай байдал өөрсдөд маань “[юу] тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран,” өөрсдөд маань байгаагаас илүү их хүч чадалтай биднийг холбодог" гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгийг ерөнхий чуулган дээр эш татжээ. Тэрээр үргэлжлүүлэн Мормоны Номын бошиглогчдоос эш татан, "Тийм ээ, 'Бурхан биднийг итгэж, дуулгавартай байхад' тэр даруй адисалдаг. Үнэндээ биднийг Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлж, зарлигийг нь сахих үед цаг хугацаа улиран өнгөрөх тусам бидний нөхцөл байдал аз жаргалтай болж өөрчлөгдөн, 'Христээр амьд болгогддог' хэмээн хэлсэн.

Тэргүүлэх бишопын зөвлөлийн шинэхэн гишүүн бишоп Даглас 1988 онд Ютагийн Их Сургуулийг нягтлан бодохын чиглэлээр бакалаврын зэрэгтэй дүүргэжээ. Тэрээр Прайс Вотэгхауст мэргэшсэн нягтлан бодогчоор ажилласан. 1990 оноос 2021 онд Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах хүртлээ тэрээр хэлтсийн санхүүгийн удирдагч, нярав, захиргааны дэд ерөнхийлөгч, хамтын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, санхүүгийн ахлах ажилтнаар тус тус ажиллаж байсан.

Бишоп Даглас 1964 оны 5-р сарын 1-нд Юта мужийн Солт Лэйк Ситид мэндэлжээ. Тэрээр Энн Диксонтэй 1985 онд гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэдтэй.