Мэдээ мэдээлэл

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага тусламж хэрэгтэй иргэдэд тав тух, халамж хүргэж байна”

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж болон үйлчлүүлэгчдийн өрөөнд хоёр давхар ор хандивлалаа.

Хандивт дараах зүйлс багтсан байна:

1, 2-р хоолны тогоо

Бэлтгэлийн ширээ

Хөргөгч

Ус цэвэршүүлэгч 10 ширхэг

Махны машин

Гурил зуурагч

Ариутгагч

Будаа агшаагч

Давхар ор 40 ширхэг

Хандив гардуулах арга хэмжээнд Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын Бүс хариуцсан менежер Хэнри Свастром, Орон нутгийн төслийн менежер Д.Пүрэвжаргал, мөн Нийгмийн хамгааллын тусгай төвийн захирал Ш.Мөнхцэцэг болон тус төвийн ажилтан, албан хаагчид оролцлоо.

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь Монгол Улсад сүүлийн 32 жилийн турш хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд дэлхийн 192 оронд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Тус байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив, тусламжаар санхүүждэг бөгөөд Христийн жишээг даган, хэрэгцээтэй хүмүүст туслах нь тэдний итгэлийн илэрхийлэл юм. Энэхүү чин сэтгэлийн хандивын ачаар Сүм дэлхий даяар мянга мянган хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлж, арьс өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг үл харгалзан бүх хүмүүст тусламж үзүүлдэг билээ.

Монгол хүн бүрийн төлөөх сайн үйлс дэлгэрэх болтугай!