Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд 40 тэргэнцэр хандивлав

Баянзүрх дүүрэгтэй олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага энэ удаа тус дүүргийн Эрүүл мэндийн төвд 40 ширхэг тэргэнцэр хандивлалаа.

Хандивласан тэргэнцрүүдийг Баянзүрх дүүргийн ахмадын эмнэлэг, Дарь-Эх нэгдсэн эмнэлэг, 10-р төв, Поликлиник, Нийгмийн Эрүүл мэндийн төв, Сүрьеэгийн диспансер зэрэг байгууллагуудад түгээх юм.

Энэхүү хандив нь иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөөнд хүндрэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.