Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бүрэн цагийн номлолд үйлчлэхээр сонгох залуу номлогчдын тоо өсөж буйтай холбоотой Сүм 2026 оны 7-р сарын 1-ээс эхлэн нээхээр төлөвлөж буй 55 нэмэлт номлолыг зарлалаа. Эдгээр шинэ номлол тоо нь нэмэгдсээр буй үйлчлэхээр дуудагдсан номлогчдыг хуваарилахад туслах бөгөөд дэлхий даяар өсөн нэмэгдэж буй цуглаануудад номлогчид илүү сайн туслах боломжтой юм.
55 шинэ номлолыг одоо байгаа номлолуудын хил хязгаарт өөрчлөлт оруулах байдлаар зохион байгуулах ба ингэснээр Сүм дэлхий даяар 506 номлолтой болох юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Дэлхий даяар Есүс Христийн сайн мэдээг хуваалцах дуудлагад хариулсаар байгаа Сүмийн залуу гишүүдийн тоог харахад үнэхээр сэтгэл догдлом байдаг. Эдгээр номлогч жил бүр Их Эзэний Сүмд баптисм хүртэхээр сонгож буй мянга мянган хүний амьдралыг адислахад тусалж байна” гэжээ.
2022 оны төгсгөлд заадаг болон үйлчлэлийн залуу номлогч, ахмад номлогчдын тоо 65,000 байснаас 2023 оны төгсгөлд 72,000 болж нэмэгдэн, одоогоор 84,000 гараад байна. Тэд 150 гаруй улсад 60 гаруй хэл дээр зааж, үйлчилж байна.
Сүмийн номлолын гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн, ахлагч Квинтин Л.Күк: “Номлогч бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хуваалцах үедээ зааж, үйлчилж буй хүн бүрд ямар их хувь нэмэр оруулж байгааг харах адислал байдаг шүү. Эдгээр нэмэлт номлол нь номлол бүрд хуваарилагдах номлогчдын тоог тэнцвэржүүлж, удирдаж байгаа номлогчдодоо тусалж, зөвлөх илүү их боломж номлолын удирдагчдад олгож байгаа юм” гэжээ.
- 8b200d911fc711ed958eeeeeac1eb908b7a2ab72MNG.jpg
- 76e4c131e8e5da1a184cd834b7c8ed4f1fd2ba92MNG.jpg
- 88e5b7220de511ec80e5eeeeac1e3718aa003241MNG.jpg
- 2y8r3yfh2217o3ps3oxohakubxcnlhu4h2876uvgMNG.jpg
- df3237f000f12bd5c3a054d57ce79fc7c205883cMNG.jpg
- fc0ca245ee3011ec87d9eeeeac1ea638bbba38dcMNG.jpg
- b10df0d7830665913e4efa4e8ba2639397144b63MNG.jpg
- e90b87d5a5ea11ec903deeeeac1e3984d3408771MNG.jpg
- c3e672a3a5eb11ec9746eeeeac1ef4cb1bf619a8MNG.jpg
- 66c9fe3d8c077cea75b88a9479053e61134b4127MNG.jpg
- 602a352f06cb11ed9556eeeeac1e8af70de429b5MNG.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Африкийн төв бүс
1. БНА Конго Киншаса хойд
2. БНА Конго Мвэн-Дитү
3. Кенийн Кисүмү
4. Угандагийн Кампала зүүн
Африкийн өмнөд бүс
5. Анголын Луанда хойд
6. Малавийн Лилонвэ
7. Мозамбикийн Нампула
8. Өмнөд Африкийн зүүн Лондон
9. Зимбабвегийн Харарэ зүүн
Африкийн баруун бүс
10. Зааны ясан эргийн Абижан өмнөд
11. Зааны ясан эргийн Далоа
12. Ганагийн Аккра өмнөд
13. Ганагийн Саняни
14. Либерийн Монровиа баруун
15. Сенегалын Дакар
16. Тогогийн Лөүм
Азийн хойд бүс
17. Монголын Улаанбаатар баруун
Бразил
18. Бразилын Гуарулос
19. Бразилын Сан Бэрнардо
20. Бразилын Сорокаба
Канад
21. Канадын Халифакс
22. Канадын Торонто зүүн
Европын төв бүс
23. Францийн Парис өмнөд
24. Грекийн Афин
25. Испанийн Мадрид зүүн
Европын хойд бүс
26. Кэйп Вэрдийн Миндэло
Мексик
27. Мексикийн Тула
Номхон далайн бүс
28. Австралийн Брисбани өмнөд
29. Папау шинэ гвинейн Дару
30. Папау шинэ гвинейн Маданг
31. Самаогийн Апиа зүүн
32. Соломоны арлуудын Хониара
Филиппин
33. Филиппиний Лингэйн
34. Филиппиний Липа
35. Филиппиний Ормок
36. Филиппиний Озамиз
37. Филиппиний Пүэрто Принцэса
Өмнөд Америкийн баруун хойд бүс
38. Перугийн Лима баруун хойд
39. Перугийн Такна
Өмнөд Америкийн өмнөд бүс
40. Парагвайн Асунсион өмнөд
41. Уругвайн Салто
АНУ-ын төв бүс
42. Миссурийн Канзас Сити
43. Вайоминг Чиеэн
АНУ-ын зүүн хойд бүс
44. Индианагийн Форт Вэйн
45. Виржиниагийн Норфолк
АНУ-ын зүүн өмнөд бүс
46. Мисиссиппийн Жаксон
АНУ-ын баруун өмнөд
47. Аризонагийн Финикс зүүн
48. Оклахомагийн Тулса
49. Техасын Даллас хойд
50. Техасын Хүйстон хойд
51. Техасын Сан Антонио өмнөд
АНУ-ын баруун бүс
52. Калифорнийн Ошиэнсаяд
53. Калифорнийн Онтарио
54. Калифорнийн Викторвилл
55. Айдахогийн Коёр Диалэн