Мэдээ мэдээлэл

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, хөдөлмөр эрхлэлт болон бие даах чадварыг дэмждэг.

Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар болон ХБХХТөвтэй хамтран хэрэгжүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой ДОУЭБ-ын төсөл маань амжилттай хэрэгжиж байна.
Энэ төслөөр дамжуулан ХБИ өөрсдийн гэсэн ажлын байртай болохоос гадна амьдрал ахуйгаа тэтгэх чадамжтай болж, бие даах чадварыг эзэмшиж байна.
ХБХХТөвийн иргэд нийгэмд хэрэгцээ шаардлага өндөр байдаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бол ХХҮГ-ын ХЭДХ-ийн мэргэжилтнүүд уг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулах ажлыг зохион байгуулж өгдөг ажээ. Уран Шаглаа хэмээх энэ төв хамтын хүч, хамтын зохион байгуулалттайгаар бүрэн утгаараа ажиллаж байгаа нь сайн жишиг болж байна.