Мэдээ мэдээлэл

ЕХХҮГС шашин хоорондын харилцаагаа бэхжүүлсээр байна

ЕХХҮГ Сүм нь дэлхий дээрх хүмүүнлэг энэрэнгүй бүхий л шашны үзэл баримтлалыг хүндэтгэн үздэг бөгөөд Interfaith relationship буюу шашин хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хамгийн ихээр дэмждэг сүм юм. Тийм ч учраас Монгол улсад байгуулагдсан цагаасаа эхлэн уг сүм нь бусад христийн шашинтнууд, Буддын шашны төлөөллүүд, Мусульманы Нийгэмлэг, Бөөгийн холбоо зэрэг монголд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудтайгаа тогтмол харилцаатай ажилласаар ирсэн юм.

Энэ удаад 2020 оны 8-р сарын 7-нд Баян-өлгий аймагт айлчлах үеэрээ ЕХХҮГСүмийн ОНХА-ны удирдлагууд Мусульманы холбооны гишүүдтэй хамтран ажиллах санал солилцсон бөгөөд цаашид хүүхэд, гэр бүлүүдийг бэхжүүлэх сайн үйлсийн төлөө хамтдаа олон төслийг хэрэгжүүлэхээр тохиролцов. 

Бусад шашны төлөөлүүдтэй мөн бид хамтарч ажиллахад нээлттэй байх болно.

 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.