Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Баянзүрх байранд Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкофф болон Канад Улсын Элчин сайдын яамны гадаад бодлого, дипломат албаны ажилтан С.Мөнхзул нар зочиллоо. 2022 оны 3-р сард Элчин сайд Катрин Э.Ивкофф Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч, шашны эрх чөлөө Монгол улсад хангагдаж чадаж байгаа эсэхэд анхаарал хандуулж байсан билээ. Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Зүүн гадасны Ерөнхийлөгч Н.Адьяаболд зочдод сүмийн барилга байгууламж, үйл ажиллагааг танилцуулахаас гадна шашны байгууллагад тулгамдаж буй асуудлын талаар Элчин сайдтай санал бодлоо солилцов.
- 277794064_5018732041553039_8884756685617238658_n.jpg
- 277680927_5018732121553031_3803138399172531245_n.jpg
1 / 2 |