279177822_5066214906804752_2770869282095191181_n.jpg
Мэдээ мэдээлэл

Гишүүд болон номлогчид асрамжийн газарт үйлчлэл хийв

Нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20-р хороонд байрлах “Жаргалан эдлэн” төрийн бус байгууллагыг эгэл жирийн нэгэн малчин гэр бүл байгуулж, асрамж халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү байгууллага нь тус дүүрэг дэх орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, асран хамгаалагчгүй ахмад настан, эрүүл мэндийн шалтгаантай ард иргэдийг байршуулан асран халамжилдаг бөгөөд төрийн зүгээс ямар нэгэн тусламж, дэмжлэг авдаггүй байгууллага юм. Уг төвийг үүсгэн байгуулагч гэр бүл болох Д.Тогтохбаяр, С.Цэгмид нар янз бүрийн бэрхшээлтэй хүмүүсийг авчран сайхан сэтгэлээр асарч тойлж хөл дээр нь босгосоор эдүгээ 3 жил гаруй болжээ. Хэвтрийн, суугаа, байнгын асаргаанд байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань тус төвд ирснээр эрүүл мэнд нь сайжирч, бие даах чадварууд нь бага багаар сайжирсаар байгаа юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болон номлогчид маань хайр, энэрэл, нинжин сэтгэлээр дүүрэн энэхүү буянтай газарт очиж ээлжит үйлчлэлээ хийн сэтгэлийн дэм болов. Христийн амилсны баярын долоо хоногт асрамжийн байгаа хүмүүсийн үс, сахлыг нь засаж, гэр орныг нь цэвэрлэн, хашаа хороог нь тохижуулсан сайхан үйлчлэлд оролцсон бүх хүмүүс үгд баяртай байлаа.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.