6e5aaabda54c770508f87deed5c7b099f5b752c5.jpeg
Мэдээ мэдээлэл

2021 оны Жилийн тайлан: Есүс Христийн Сүм хэрхэн Бурханы хүүхдүүдийг халамжилсан тухай

Сүм 906 сая ам.доллар өгч, Хожмын үеийн гэгээнтнүүд 6.8 сая цагийг үйлчлэлд зориулжээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 2021 оны турш 188 оронд 3909 хүмүүнлэгийн төсөлд оролцжээ. Энэхүү олон нийтийн ажил нь 2020 оныхоос ихэссэн буюу нийт 906 сая ам.доллар болон 6.8 сая цагийг сайн дурын үйлчлэлд зарцуулсан байна.   

Энэхүү мэдээлэл нь дэлхий даяар Бурханы хүүхдүүдийг хэрхэн халамжилсан тухай Есүс Христийн Сүмийн 2021 оны жилийн тайланд орсон. (Тайланг 15 хэлээр үзэх боломжтой.)

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Бурханаа хайрла, хөршөө хайрла гэсэн хоёр агуу тушаалын дагуу амьдрахаа амладаг (Матай 22:37–39-ийг үзнэ үү)," хэмээн Тэргүүн Зөвлөл тус тайлангийн удиртгал хэсэгт бичжээ. “Сүмийн хувьд Түүний сургаалыг дагах чадавх, глобал харилцаа холбоо, нөөц боломж бидэнд байгаад талархаж байна. … Үүнийг бодитой болгосон Сүмийн гишүүд, найз нөхдийн итгэлтэй, өгөөмөр өргөлд бид талархаж байна. Үйлчлэлээр дамжуулан бие биенээ хүчирхэгжүүлэх үйлсэд та бүхнийг 'сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж' бидэнтэй нэгдэхийг урьж байна (Сургаал ба Гэрээ 58:27).”    

       

Тайлангийн талаар нэмэлт мэдээллийг доор жагсаав.

Дэлхий даяарх хүмүүнлэгийн ажлууд

- Цэвэр ус, ариутгалын төслүүдээр 1.74 сая хүнд тусалсан.
- Боловсролын хөтөлбөрөөр 600,000 оюутанд үйлчилсэн.
- 57 улс, бүс нутгуудад 135 хөдөлгөөний төсөл.
- Дэлхий даяар 104 хүнсний аюулгүй байдлын төсөл.     

Бүх төслийн гол түлхүүр нь хамтын ажиллагаа байсан. Хэрэгцээтэй хүмүүст дэмжлэг үзүүлэхийн тулд Сүм нь Concern Worldwide, Католик халамжийн үйлчлэл, UNICEF USA, Water For People, WaterAid, CharityVision, Lions Club олон улсын сан гэх мэт олон байгууллагуудтай хамтарч ажиллажээ. Эдгээр төсөл хөтөлбөрүүд нь хүнсний аюулгүй байдал, цэвэр ус, ариутгалын системүүдийг сайжруулсан. Мөн дэлхий даяар мянга мянган хүнд хараазүйн тусламж үйлчилгээ, дархлаажуулалт, тэргэнцэр болон хөдөлгөөн, эхийн болон нярайн сайн тусламж үйлчилгээ авах боломжийг олгосон байна.

Чанартай боловсролд хүрэх гарцыг Сүмийн өөрийн Тасралтгүй үргэлжлэх боловсролын сан, Бэнсон тэтгэлэгт хөтөлбөр, BYU–Pathway Worldwide, EnglishConnect болон дэлхий даяарх дүрвэгсэд болон орон гэргүй бологсдод зориулсан хөтөлбөрүүд гаргаж өгсөн юм.

Онцгой байдлын хариу арга хэмжээ

- 1 тэрбум тун вакцин нийлүүлсэн.
- 36 сая гаруй килограм хүнс хандивласан.
- Сүмээс санхүүжүүлсэн цус цуглуулах төвүүдэд 105,000 гаруй хүн цусаа хандивласан.
- 61 улс, бүс нутгуудад 199 онцгой байдлын хариу арга хэмжээ авсан.
- 76 улс, бүс нутгуудад КОВИД-19-ийн 585 төсөл хэрэгжүүлсэн.

Есүс Христийн Сүмийн 2021 оны онцгой байдлын хариу арга хэмжээний гол бүрэлдэхүүн нь цус цуглуулах ажил байлаа. АНУ-д Сүм нь Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэгтэй 19-р зууны сүүл үеэс эхлэн урт хугацаанд хамтран ажилласаар ирсэн. Хожмын үеийн гэгээнтнүүд зөвхөн цусаа хандивлахаас гадна хуваарь гаргах, сурталчилах, бүртгүүлэх хүмүүсийг сонгох, цус цуглуулах өдөр арын албанд ажиллах гэх мэт ажил үүргүүдэд тусалж байлаа.

“Сүмийн олон гишүүд цусаа хандивласнаар амь амьдрал бэлэглэж байна,” хэмээн Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Гэйл Макговэрн хэлжээ. “Бид жил бүр Сүмээс 100,000 нэгж цус авдаг. Энэ тоонд ойртох нэг ч байгууллага, албан газар байхгүй. Би хувьдаа та бүхний итгэл, үйлчлэлийг гайхан биширч байна.”

Номлогчид, сайн дурын гишүүд, болон JustServe

- Deseret Industries нь 26,753,747 килограм барааг дахин боловсруулсан.
- Бие даах чадварын бүлгүүдэд 137,458 хүн оролцсон.
- JustServe дээр шинээр 62,000 орон нутгийн сайн дурынхан бүртгүүлсэн.
- JustServe сайн дурынхны 21,500  шинэ төсөл гарсан.
- 11,329 Халамж, бие даах чадварын номлогчид болон урт хугацааны сайн дурын ажилчид.
- 9,054 Deseret Industries-ын туслах ажилтнууд үйлчилсэн.
- 30 улс оронд 17 хэлээр долоо хоног бүр 2,800 донтолтоос ангижрах хөтөлбөрийн уулзалт болсон.
- JustServe дээр 2,500 шинэ байгууллага бүртгүүлсэн.

Сүмээс зохион байгуулсан хүмүүнлэгийн ажлуудаас гадна Хожмын үеийн гэгээнтнүүд тоолж барамгүй олон цагийг бие биедээ тохинуулахад мөн олон нийтийн үйлчлэлийн төслүүдэд зарцуулжээ.

“Эдгээр хүмүүнлэгийн ажил үйлст өгөөмрөөр хандив өргөсөн мөн өөрсдийн цаг, хичээл зүтгэлээ зориулсан бүх хүмүүст бид чин сэтгэлээсээ талархаж байна,” хэмээн 2021 оны тайлангийн төгсгөлд хэлжээ. “Таны үйлчлэл чимээгүй өнгөрөөгүй. Олон хүмүүс Сүмийн филантропоор замжуулан хандивласан ба түүнээс ч олон нь онлайнаар болон бишопоороо дамжуулан хандивласан. Та бүхэн цаг, хөрөнгө, эрч хүч, болон өрөвч сэтгэлээ зориулсны үр дүнд бид дэлхийн эргэн тойронд олон мянган хүний амьдралыг өөрчилж, тэднээс суралцсан билээ.”

    

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.