Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг Даргын тамгын газраас санаачилсан сүрьеэгийн эсрэг аяны арга хэмжээнд нэгдэн оролцов.
Уг үйл ажиллагаанд Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улаан загалмай нийгэмлэг, Цагдаагийн 1, 2, 3-р хэлтэс зэрэг байгууллагууд оролцон, хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр харъяалалгүй болон архины хамааралтай 200 орчим хүнийг усанд оруулах, сүрьеэгийн болон анхан шатны үзлэг шинжилгээ хийх, үс засах, хооллох, иргэний бүртгэлийн мэдээллийг шалгаж оруулах, хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийг ажлын байрны нэгдсэн санд бүртгэх, архи согтууруулах ундаа хэрэглэхийн хор уршгийн талаар сануулах зэрэг үйл ажиллагаа явагдав.
Сайн үйлсэд хамтран ажиллацгаая.