Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм жил болгон залуучуудын (18-30 насныхан) болон өсвөр үеийнхэний (14-17 насныхан) чуулгануудыг зохион байгуулдаг билээ. Энэхүү чуулгануудад залуус маань олон зүйлсийг сурдгийн хажуугаар бусдад үйлчлэх болон нийгэмдээ тустай үйлдэл хийх төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.
Тэрэлж орчмын ногоон байгалийг чуулганд оролцсон залуус жил бүр цэвэрлэдэг уламжлал тогтжээ. Хувь Хүний Хөгжил, Бие даах чадвараа дээшлүүлэхээр 2 хоног чуулсан ЕХХҮГС-ийн 120 гаруй залуус маань жуулчдын хамгийн их очдог Мэлхий Хад болон Тэрэлж Бумбан тур орчмын амуудыг энэ жил баяр хөөртэйгээр цэвэрлэлээ. Байгаль орчноо хайрлаж, хог хаяхгүй байхыг нийт ард иргэддээ уриалж байна.