Мэдээ мэдээлэл

Хавай дахь БЯИС-ийн төгсөгчид Монгол дахь Сүмийн хөгжлийг түүчээлж байна 

Монгол улсын зүрх болсон нийслэл Улаанбаатар хотод Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн гурван төгсөгч гайхалтай арга замаар мөр зэрэгцэн үйлчилж байна.

MNG-Stake-Presidency.jpg
MNG-Stake-Presidency.jpg
Photo Courtesy of Nasanbold Sukhbaatar2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Монгол улсын зүрх болсон нийслэл Улаанбаатар хотод Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн гурван төгсөгч гайхалтай арга замаар мөр зэрэгцэн үйлчилж байна. Ерөнхийлөгч Сүхбаатарын Насанболд, ерөнхийлөгч Дамдины Энхбат, ерөнхийлөгч Сүхбаатарын Баясгалан нар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Улаанбаатар Зүүн гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг бүрдүүлж байгаа юм. Тэд бол Хавай дахь БЯИС-д олж авсан туршлага мэдлэгээр амьдрал нь жигүүрлэсэн итгэлтэй удирдагчдын нэгэн үеийн төлөөлөл юм.

Тэдний Лаиэд хүрэх замнал адилхан байгаагүй ч тэд гурвуулаа энэхүү сургуулийн эрхэм зорилго, алсын хараа биеллээ олсны амьд баталгаа бөгөөд эх орныхоо гэгээнтнүүдэд үйлчлэх, тэднийг өргөн дэмжих, хүчирхэгжүүлэх гэсэн нэгэн ижил зорилгыг өвөртөлжээ.

Ерөнхийлөгч Сүхбаатарын Насанболд: Итгэлтэй шавь ба удирдагч байхуй

MNG-Naska-BYU-H.jpg
MNG-Naska-BYU-H.jpg
Photo Courtesy of Nasanbold Sukhbaatar2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Монголын зүүн хязгаар болсон Дорнод аймагт төрж, өссөн ерөнхийлөгч Сүхбаатарын Насанболд буюу Наска нь айлын найман хүүхдийн зургаа дахь нь бөгөөд гэр бүлээсээ Сүмд элссэн цорын ганц хүн юм. Түүний хөрвөлт энгийн нэг товхимлоос эхэлжээ.

“Миний итгэлийн аялал Есүсийн тухай нэг товхимлыг олж харсан мөчөөс эхэлсэн. Тэр товхимлыг нэгд нэгэнгүй уншиж байхад надад зүрх сэтгэлийг минь хөндөж, илүү олон зүйл мэдэх хүслийг төрүүлсэн онцгой мэдрэмж төрсөн гэж тэр хуваалцсан юм.

Тэрхүү намуухан өдөөлт эцэст нь түүнийг 2006 оны 7-р сард баптисм хүртэхэд хүргэсэн юм. Олон жилийн дараа тэр ариун сүмд гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг болсон бөгөөд сэргээгдсэн сайн мэдээ амьдралыг нь хэрхэн цогцлоосонд талархаж явдаг.

С.Насанболдын хувьд боловсрол эзэмших нь үргэлж дардан байсангүй. Гэр бүлийнхээ мал аж ахуйд туслахаар сургуулиасаа гарч, мал малладаг байхдаа тэр криллээр өөрөө уншиж, бичиж сурчээ. ”Тэр он жилүүд надад амьдралын үнэтэй сургамжуудыг өгч, боловсролын ач холбогдлыг ойлгоход тусалсан” гэж тэр дурсан ярив. Долоон жил сургууль завсардсаны эцэст тэр нагацынхаа тусламжтайгаар сургуульд дахин явж эхэлсэн бөгөөд сургуулиа төгсөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн аж.

Тэрээр яваандаа Хавай дахь БЯИС болон IWORK хөтөлбөрийн талаар олж мэдэв. Итгэлд суурилсан орчинд суралцах боломж нь түүнд урам зориг төрүүлсэн тул тэр уг сургуульд элсэхийн тулд таван жил бэлджээ. “Боловсрол эзэмших гэсэн миний дундаршгүй хүсэл намайг хилийн чанадад аюулгүй, зорилгодоо төвлөрч болох орчинд илүү сайн боловсрол эзэмших шинэ зорилго тавихад чиглүүлсэн хэмээн тэр дурдав.

MNG-Family-BYU-H.jpg
MNG-Family-BYU-H.jpg
Photo Courtesy of Nasanbold Sukhbaatar2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

С.Насанболд 2015-2018 онд Хавай дахь БЯИС-д суралцаж байхдаа Монгол оюутнуудын клубын ерөнхийлөгчөөр үйлчилж, оюутны хэд хэдэн төслийг удирдан явуулж байсан нь түүнийг одоогийн гадасны ерөнхийлөгчийн удирдах дуудлагад нь бэлдэж байв.

Би бошиглолуудад тэр дундаа Хавай дахь БЯИС бол эрэгтэй, эмэгтэйчүүд урагш одож, үндэстнээ адислах газар байх болно гэдгийг урьдчилан харсан ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн бошиглол биеллээ олж буй цаг үед амьдарч байгаадаа гүнээ талархдаг” хэмээн тэр хуваалцсан.

Өнөөдөр Монголын анхны ариун сүм баригдах дөхөж байгаа энэ цаг үед ерөнхийлөгч С.Насанболд өөрийн дуудлагыг тэрхүү бошиглолын үзэгдлийн нэг хэсэг гэж үздэг. Тэрээр “Хавай дахь БЯИС-ийн эрхэм зорилго намайг эх орондоо бүтээн байгуулж, Монголдоо Бурханы хаант улсыг байгуулахад туслахад сүнслэгээр өдөөсөн. Гишүүн бүрийн үйлчлэл нэн чухал бөгөөд энэ нутагт үнэ цэнтэй юм гэв.

Ерөнхийлөгч Дамдины Энхбат: Үйлчлэл, ур чадвараар дамжуулан итгэлийг төлөвшүүлэхүй President Enkhbat Damdin: Building Faith Through Service and Skills

MNG-BYU-H-Men.jpg
MNG-BYU-H-Men.jpg
Photo courtesy of Enkhbat Damdin2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж буй ерөнхийлөгч Дамдины Энхбат хамгийн ойр дотнын хүмүүсийнхээ үлгэр дуурайллаар дамжуулан сайн мэдээний талаар мэдэж авчээ. “Манай эхнэр болон аялал жуулчлалын салбарт хамтран ажилладаг гурван найз маань намайг Сүмд анх нэгдэхэд нөлөөлсөнхэмээн тэр хэлэв.

2014 онд Хавай дахь БЯИС-ийн ерөнхийлөгч асан Стивэн Вилрайтыг Монголд айлчлах үеэр тэр энэ сургуультай анх холбогдсон аж. “Ерөнхийлөгч Стивэн надад Хавайд суралцсанаар харах өнцөг өөрчлөгддөг гэж хэлсэн нь миний амьдралыг өөрчилсөн” гэж тэр хэлэв.

Тэр 2015 онд Хавай дахь БЯИС-д ирж, 2016 оны 4 сар хүртэл суралцах хугацаандаа сүнслэг байдал болон мэргэжлийн хувьд үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан юм. “Энэ сургуульд суралцсан богинохон хугацаандаа Сүмийн соёлд төдийгүй өөрийн ажил мэргэжил болсон хоол үйлдвэрлэлийн салбарт туршлага хуримтуулж чадсан” талаараа тэр ярьдаг.

Лаиэд өнгөрүүлсэн цаг хугацаа нь богино ч үр нөлөө нь далайцтай байв. Тэр цааш нь ”Тэнд суралцан өнгөрүүлсэн хором бүр амьдралын минь хамгийн сайхан дурсамжуудын нэг байсан. Энэ нь намайг илүү их үйлчилж мөн залуучуудыг энэ их сургуульд суралцах боломж өөд тэмүүлэхэд нь урамшуулах түлхэц болдог” гэсэн.

MNG-BYU-H-Fam.jpgDownload Photo

Ерөнхийлөгч Энхбатын хувьд Хавай дахь БЯИС зүгээр нэг сургууль биш харин итгэл үнэмшил ба үндэстний хөгжил хоёрын хооронд буй нэн чухал холбоос юм. “Хавай дахь БЯИС нь Монгол дахь Сүмийг хүчирхэгжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байна. Энэ сургууль манай залуучуудад мэдлэг, боловсрол, ажлын дадлага туршлагыг суулгадаг. Үүнээс илүүтэйгээр Монголд Сүмийн соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хавай бол хүршгүй алсын мэт санагдах зорилго гэсэн ерөнхий ойлголттой монголчуудын харах өнцгийг өөрчилж байна гэж тэр хэлэв.

Тэрээр хилийн чанадад суралцаж буй монгол оюутан бүрийг зорилгоо санахад уриалдаг. “Монголыг монгол хүн л хөгжүүлнэ. Төгсөөд эх орондоо эргэн ирж, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа ард түмэндээ болон Сүмд үйлчлэхэд зориулаарай” гэж тэр аминчлан захисан юм.

Ерөнхийлөгч Сүхбаатарын Баясгалан: Итгэл, бүтээлч байдлыг хөгжүүлэхүй 

MNG-BYU-H-Bay.jpg
MNG-BYU-H-Bay.jpg
Photo courtesy of Bayasgalan Sukhbaatar2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Гадасны ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөх мөн Хавай дахь БЯИС-ийн Монголын төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Баясгалан буюу Баяа нь бүтээлч байдал, итгэл, удирдан манлайлах ур чадварыг үйлчлэлдээ хослуулж буй нэгэн юм. “Хавай дахь БЯИС-д гэр бүлийнхээ хамт суралцах нь том адислал байсан. Суралцах үйл явц амар байгаагүй ч итгэлийг минь хүчирхэгжүүлсэн Сүмийн сайн гишүүдээс би суралцаж байлаа” гэж тэр хэлсэн.

Эгч нарынх нь нэг гудамжинд номлогчидтой таарсны дараа тэр 12 настайдаа гэр бүлийнхээ хамт Сүмд нэгджээ. “Номлогчид манайд ирж, төд удалгүй эцэг эх маань Сүмд орох шийдвэр гаргасангэж тэр хуваалцсан юм. Тэр хэдэн жилийн дараа буюу 2009-2011 онд Монгол Улаанбаатар номлолд үйлчлэн, сайн мэдээний гэрчлэл болон амлалтаа хүчирхэгжүүлсэн юм.

Тэр мөн Хавай дахь БЯИС-ийг төгсөгч, эхнэр Даваахүүгийн Хулангийн хамт нэг цаг үед суралцсан бөгөөд Лаиэд өнгөрүүлсэн цаг хугацаа нь тэднийг насан туршийнх нь үйлчлэлд бэлтгэсэн гэж үздэг ажээ. “Бид сургуулиа төгсөөд эх орондоо буцаж очно гэж үргэлж ярилцдаг байсан. Учир нь монголын Сүмд сайн мэдээн дээр суурилсан боловсролтой хүмүүс хэрэгтэй байна” хэмээн тэр тайлбарлав.

MNG-BYU-H-Bay-Fam.jpgDownload Photo

С.Баясгалан нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежмент чиглэлээр мэргэжил эзэмшин, бизнес эрхлэлт, кино урлагийн дагалдах хөтөлбөрийг дүүргэн 2023 оны намар төгссөн. Тэр хилийн чанадаас боловсрол эзэмших нь Монголын гэгээнтнүүдэд шинэ харах өнцөг, удирдах ур чадвар, сүнслэг итгэл үнэмшлийг бий болгодог гэдэгт итгэдэг. “Гэрээсээ хол, өөр соёлоос суралцана гэдэг заримдаа амаргүй байсан ч гэлээ бэрхшээлүүд маань биднийг хатуужуулсан. Ийн олж авсан ахиц дэвшил нь Сүмийг бүс нутаг мөн олон улсын хэмжээнд хүчирхэгжүүлдэг гэж тэр хэлсэн.

Мөн тэрээр Монгол улс анхны ариун сүмээ хүлээн авахаар бэлтгэж буй энэ үед нэгэн ариун нандин чухал зүйлийг ухаарчээ. “Манай Сүмд ариун сүмд үйлчилж байсан туршлагатай хүмүүс хэрэгтэй. Би оюутнуудыг ариун сүмд суралцаж, сүнслэг байдлаа нэмэгдүүлээд үйлчлэхээр буцаж ирээсэй гэж хүсдэгхэмээн тэр нэмж хэлсэн.

Итгэл, зорилгодоо нэгдмэл

Энэхүү гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн бүр өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй ч бүгд нэгэн нэгдмэл эрхэм зорилгыг өвөртөлж буй бөгөөд тэр нь Хавай дахь БЯИС-д эзэмшсэн мэдлэг боловсрол, итгэл, удирдан манлайлах чадвараараа дамжуулан Их Эзэнд болон ард түмэндээ үйлчлэх явдал юм.

MNG-BYU-H-Presidency-and-Wives.jpgDownload Photo

Лаиэгаас удирдагч болсон тэдний замнал нь энэхүү их сургуулийг үүсгэн байгуулсан хийгээд дэлхий даяар үзүүлсээр буй үүний нөлөөг зөгнөсөн бошиглол биелж буйн гэрч болж байна. Ерөнхийлөгч С.Насанболд “Хавай дахь БЯИС нь зүгээр нэг сургууль биш харин өөрийн нөөц бололцоог нээн илрүүлж, итгэлээ гүнзгийрүүлж, бусдад үйлчлэхэд бэлтгэсэн газар байсан” гэв.  

Энэ гурван удирдагч бол үнэнч шавийн амьдралаар дамжуулан Сүм, өөрсдийн хүрээлэл, монгол үндэстнийг хүчирхэгжүүлэх замаар “гэр бүл, хүрээлэл, ажлын талбарт болон Бурханы хаант улсыг байгуулахдаа Есүс Христийн насан туршийн шавь бөгөөд удирдагч байх” гэдэг нь юу гэсэн үг болохын бодит биелэл юм.