Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Дорнод аймгийн Чойбалсан хот дахь манай сүмийн 30 орчим гишүүд тус хотын Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгээс махны зах дагуух зам болон замын хажуугийн хог хаягдал, шил, унасан навчийг цэвэрлэж хот тохижилтын ажилчдын хөдөлмөрт тус хүргэлээ. Гишүүдийн үйлчлэлд хот тохижилтын ажилтнууд төдийгүй тус замаар зорчих жолооч нар, иргэд талархлаа илэрхийлж байлаа. Тэртээ 2020 онд Ахлагч Гэррит В.Гонг: "Бид хаана ч байсан сайн эцэг эх, сайн иргэн байхыг хичээдэг бөгөөд хүрээлэн буй орчин, нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг, тэр дундаа хожмын үеийн гэгээнтнүүдийн энэрлийн үйлсээр дамжуулан хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг" гэж хэлсэн нь гишүүдийн маань нийгэмдээ хувь нэмэр оруулах гэж хичээдэг чармайлтыг гайхалтайгаар дүрсэлсэн юм. ТУСЛАМЖИЙН ГАР хэмээх лого бүхий шар хантааз, ажлын улаан бээлийгээр жигдэрсэн гишүүд хүйтэн зэврүү өдрийг үл тоон сүм нийгмийн хариуцлагаа, сүмийн гишүүд иргэний үүргээ биелүүлсэн үр дүнтэй үйлчлэл болсон билээ.