Мэдээ мэдээлэл

"Аврагч Христ мэндэлсэний баярлын дуулал" Улаанбаатар хотод зохиогдлоо. 

 

Кристмас буюу Есүс Христ мэндэлсний баяр Монгол оронд тэр бүр сайн танигдаагүй баяр билээ. ЕХХҮГ Сүмийн залуус Аврагчийнхаа төрсөн үйл явдлыг тэмдэглэн жил бүр баярын концерт бэлдэн гишүүд болон зочиддоо толилуулсаар нилээдгүй олон жилийн нүүр үзэж байгаа билээ. Үүнийгээ Christmas Carol буюу “Христ мэндэлсний баярын дуулал” хэмээн нэрлэдэг.

Энэ жилийн концертны бэлтгэлийг тэд 10-р сараас эхэлсэн бөгөөд нийт 100 гаруй гишүүд концертонд ихэх хүмүүст Ариун Сүнсийг мэдрүүлж, хамтдаа баярлахын тулд өдөр бүр бэлтгэлээ базаасан юм. Хүн бүр тус тусдаа ажил хичээлтэй, тун зав муутай байсан ч “Бурханы ажил зогсдоггүй” гэсэн зарчмыг батлах мэт бэлтгэлээ залбирлаар эхлүүлж байсан учир саад бэрхшээлүүдээ даван амжилттай бэлдэж чадсан аж.

Тоглолтонд оролцсон 100 гаруй хүн 2 сарын туршид “яг л нэг гэр бүл шиг илүү дотно болцгоосон” гэж тэд ярьцгааж байлаа. Энэ тоглолт маш олон хүнийг илүү олон найз нөхөдтэй болгон, онцгой гэрчлэлүүд, үйлчлэх хүслүүдээр дүүргэсэн хэмээн тэд хэлэв.

Уг тоглолтыг 2019 оны 12-р сарын 22-ны Ням гарагийн үдэш МҮЭСТО-д зохион явуулав. МҮЭСТО-ны ажилчид "Танайх ямар мундаг залуустай, ямар сайхан сүм бэ?" гэж магтан хэлж байсан нь илүү ихийг хийж бүтээх боломжууд байгааг нь мэдрүүлсэн гэж тоглолтонд оролцсон мөн зохион байгуулсан залуус

хуваалцаж байлаа.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.