- Elder Christensen Suicide Prevention
- Elder Christensen Suicide Prevention
- Elder Christensen Suicide Prevention
- Elder Christensen Suicide Prevention
- Elder Christensen Suicide Prevention
- Elder Christensen Suicide Prevention
- Elder Christensen Suicide Prevention
1 / 2 |
Орон нутгийн удирдлагууд болон шашны удирдагчид энэ даваа гаригт Юта мужийн Удирдлагын ордонд цугларч, “Амиа хорлох явдлаас урьдчилан сэргийлж, энэ талаар мэдлэгтэй болъё” аянд олон нийт болон хувь хүмүүс хэрхэн хандив тусламж үзүүлж, хүчин чармайлт гарган оролцсоныг мэдээллээ.
Энэхүү хэвлэлийн бага хурал дээр Юта мужийн захирагч Спэнсер Коксийн хэлснээр, аль хэдийн 2 сая гаруй ам. доллар цугласан бөгөөд энэхүү мөнгийг амиа хорлохоос урьдчилан сэргийлэх олон төрлийн мэдээлэл дамжуулах боломжтой утас ажиллуулж эхлэхэд зарцуулахаас гадна олон нийтэд энэ талаар зөв ойлголт мэдээлэлтэй болоход туслахад зарцуулах юм. Энэхүү мөнгө нь олон газрын хандив тусламжаар цугларсан бөгөөд үүнд хэд хэдэн эрүүл мэндийн байгууллага болон бизнесийн удирдагчид, орон нутгийн ард иргэд мөн Юта мужийн хууль тогтоох байгууллага, Интэрмаунтайн Эрүүлийг Хамгаалах Газар (Intermountain Healthcare), Юта Мужийн Их Сургуулийн Эрүүл мэндийн газар, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зэрэг байгууллага орж байгаа юм. Тэрээр “Энэхүү аян нь хүмүүсийн амь насыг аварч, зовлон шаналлыг илт багасгаж, олон нийтийн хандлага болон нийгмийн хэм хэмжээг өөрчлөхөд бэлтгэл арга хэмжээ болно гэдэгт итгэж байна” хэмээн хэлж, 2020 оны дунд үе гэхэд энэхүү компанит ажлаа эхлэх болно гэдгийг мөн дурдлаа.
Далын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, Юта мужийн Бүс нутаг хариуцсан ерөнхийлөгч, ахлагч Крэг К.Кристэнсэн Сүмийг төлөөлөн энэхүү хэвлэлийн хуралд оролцсон бөгөөд тэрээр мужийн захирагчийн албаны Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх ажлын хэсэгт ажилладаг нөлөө бүхий Сүмийн удирдагчдын нэг юм. Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг энэхүү чухал үйл хэрэгт оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, “Бусдын төлөө сэтгэл гарган ажилладаг төрийн албан хаагч, шашны удирдагч, эрүүл мэндийн мэргэжилтэн, бизнес эрхлэгчидтэй, ялангуяа амиа хорлохоос зайлсхийж чадсан хүмүүстэй бүгд хамтран ажиллаж, зовж шаналсан хүмүүст итгэл найдвар өгч, хайраа илэрхийлж, тэдний төлөө ажиллах нь үнэхээр адислал юм” хэмээн хэлэв.
Сүмийн зүгээс 150 000 ам. доллар хандивлаж байгаа ба 2018 онд ч мөн ийм хэмжээний мөнгийг энэхүү компанит ажилд хандивлаж байсан. Даваа гарагт болсон хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс Юта мужид болон улс даяар нүүрлэж байгаа амиа хорлолтын тоо баримтад сэтгэл ихэд зовниж байгаагаа илэрхийлээд, энэхүү шинэ компанит ажлаар дамжуулан олон нийтэд мэдлэг ойлголт өгч, эрсдэлтэй хүмүүст хүрч үйлчлэх боломжтой болж байгаад итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв. Юта Мужийн Их Сургуулийн Эрүүл мэндийн газрын гүйцэтгэх захирал Доктор Майкл Гүүд энэхүү компанит ажлаас болон байгаа нөөц бололцоогоо ашиглан ютачууд нэг товчлуур дараад л оюун санааны болон зан үйлийн, түүнчлэн өөрт хэрэгтэй сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг авах боломжтой болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн бид энэхүү компанит ажил ийнхүү эхэлж, амжилттай урагшилж байгааг харахдаа баярлан бахдах болно гэлээ. Интермаунтайн Эрүүлийг Хамгаалах Газрын дэд ерөнхийлөгч Микэллэ Муур “Ютачууд энэ асуудлын талаар ойлгож мэддэг болж, ямар нэгэн зүйл хийе гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон байна. Бидний бусдад нөлөөлье гэсэн хүсэл эрмэлзэл бол зоримог алхам юм. Одоо бидэнд энэхүү мэдээллээ үйлдэл болгох ажил л үлдсэн бөгөөд бид бусдад нөлөөлж чадна” гэж хэлэв.
Тусламж эрж буй хүмүүст зориулсан, Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх үндэсний төвийн тусламжийн утас бол 1800-273-8255.
Мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм амиа хорлохоос урьдчилан сэргийлэх эх сурвалжаар хангадаг. Тухайлбал, Suicide.ChurchOfJesusChrist.org.
Нэмэлт эх сурвалж
- Cүм Юта мужид өсвөр насныханд зориулан амиа хорлохоос урьдчилан сэргийлэх талаар тусламж үзүүлэв
- Амиа хорлох эрсдэлтэй нэгэнд хайраар үйлчлэх хэрэгтэй хэмээн ахлагч Рэнланд хэлэв