Мэдээ мэдээлэл

Хожмын үеийн гэгээнтэн бүр цуглааны байран дахь аюулгүй байдлыг хангах үүрэгтэй

Аюулгүйн удирдамжийг шинэчлэх нь ‘Дэлхийн даяар өөрчлөгдөж буй нөхцөл байдал’-д хариу үзүүлж байгаагийн нэг хэлбэр юм

 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм удирдагчид болон гишүүддээ зориулан Сүмийн эзэмшлийн байранд байхдаа аюулгүй байдлыг хангахад туслах удирдамжийг шинэчиллээ. “Дэлхий даяар өөрчлөгдөж буй нөхцөл байдал” нь энэхүү шинэчлэлийн хөшүүрэг болсон хэмээн Сүмийн Тэргүүлэх Бишопын Зөвлөлөөс Сүмийн удирдагчдад илгээсэн захидалдаа дурджээ.

Тэргүүлэх Бишопын Зөвлөл болон Жэралд Коссэй, бишоп Дийн М.Дэйвийс, бишоп В.Кристофэр Ваддэлл нарын зөвлөхүүдийн гарын үсэг бүхий захидалд “Энэхүү удирдамж нь удирдагч, гишүүдэд Сүмийн байранд болон үйл ажиллагааны үеэр хэрхэн аюулгүй байх тал дээр илүү ойлголт өгөх зорилготой. Бид удирдагчдыг гадас, тойргийн зөвлөлдөө энэхүү удирдамжийн талаар ярилцаад, гишүүддээ заахад ашиглахыг, шаардлагатай бол орон нутгийн байгууллагад хандахад урьж байна” хэмээн тэмдэглэжээ.

Удирдамж нь онцгой байдлын үеэр хожмын үеийн гэгээнтнүүдийг орон нутгийн хууль хүчний байгууллагад хэрхэн хандахад чиглүүлэх болон аюулгүй байдлаа сайжруулахын тулд хэрэгжүүлж болох хэд хэдэн аргыг санал болгодог. Үүнд: орчин тойрноо мэдэх, тайван байх, нөхөрлөлөө өргөжүүлэх, Сүмд ирж буй хүн болгоныг хүндэтгэх, Сүмийн байранд ганцаараа үлдэхгүй байх, удирдамж, чиглүүлэг авахаар Ариун Сүнсний өдөөлтийг дагах зэрэг нь багтана. Түүнчлэн хүмүүсийг шүтэн биширч байх үеэр хувь хүн болоод бүлэг хүн саад хийсэн тохиолдолд удирдагчид хэрхэн зохицуулахаа мэдэхэд уг удирдамж тусална.

Удирдамжид мөн галт зэвсэгтэй этгээд юм уу өөр бусад довтлогчид хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаарх зөвлөгөө байгаа. Ийм зааврыг хууль хүчний байгууллага өгдөг бөгөөд иймэрхүү тохиолдолд хэрхэн зохих хариу үйлдэл үзүүлэх талаар туршлагатай хамгаалалтын мэргэжилтнүүд заавар өгдөг. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан удирдагч, гишүүдэд зугт, нуугд, эсэргүүцэн тэмц гэсэн зааврыг өгдөг юм.

Зугт. Аюулгүйн гарц байгаа бол нэн даруй зугт. Аюулгүйн гарц руу хурдан гүйж, аюулгүй байршлыг чиглэн байрнаас гар. Дайрагчийн анхаарлыг татахгүйн тулд чимээ гаргалгүй гарах хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүс бүх хүүхдийг харж хандан, хариуцна. Хувийн эд зүйлээ авахаар байр, оффис, анги руу буцаж орж болохгүй. Хууль хүчний байгууллагынханд зэвсэг гэж андуурагдахаар ямар ч зүйлийг авч явж болохгүй.

Нуугд. Аюулгүй зугтах боломжгүй тохиолдолд халдан довтолж буй хүнд харагдалгүй нуугд. Боломжтой бол, нуугдаж байгаа оффис, өрөө, ангийн хаалгыг хааж, цоожлон, хаалт тавь. Гэрлээ унтрааж, гар утасныхаа дууг хаагаад, аль болох доошоо шал руу ойр, цонхноос хол бай. Хэрэв дайрагч, хүчний байгууллага хоёр хоорондоо буудалцаж байвал хүчний байгууллагаас өөр удирдамж өгөх хүртэл Сүмийн байранд байгаа бүх хүн халхавч болгосон өрөөндөө байх ёстой.

Эсэргүүц. Зугтах, нуугдах хугацаа байхгүй үед сүүлчийн боломжоо ашиглан, дайрч буй хүнтэй тэмц. Зэвсэг болгож болох юуг ч ашиглаж болно. Дайрч буй хүнийг зогсоохын тулд эсэргүүцэн тэмцэлд. Өөр хүн дэргэд тань байвал зохион байгуулалттайгаар өөрсдийгөө хамгаал.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг шинэчлэгдсэн удирдамжтай холбоотой бичиг баримтаас үзнэ үү.

Нэгдсэн Улсад болон Канадад: Security Guidelines for Church Meetings and Events

Олон улсын бүсэд: Security Guidelines for Church Meetings and Events

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.