ASN AREA CALENDAR 2024 MEME DESK MNG.png
Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн орон нутгийн гишүүдийн уран бүтээлийг онцолсон 2024 оны Бүсийн хуанли 

2024 оны Азийн хойд бүсийн хуанли удахгүй бэлэн болно!

2024 оны Азийн хойд бүсийн хуанли удахгүй бэлэн болно! Энэ жилийн Бүсийн хуанлид зориулсан дүрслэх урлагийн наадамд мэргэжлийн болон сонирхогчийн түвшний уран бүтээлчдийн нийт 32 бүтээл ирсэн бөгөөд Азийн хойд бүсэд харьяалагдах (Солонгос, Япон, Монгол, Гуам/Микронез) улс орноос гишүүд оролцсон байна.  

2023 оны зун Бүсийн хуанлид зориулсан дүрслэх урлагийн наадам зохион байгуулагдсан ба Аврагчийг хайрладаг гишүүд, найз нөхөд Есүс Христийн амьдрал, сургаалыг харуулсан өөрсдийн бүтээлийн гэрэл зургийг илгээж уг наадамд оролцсон билээ. Уг наадам нь 1) Гишүүд, найз нөхдийг өөрсдийн урлагийн авьяас чадвараар дамжуулан Есүс Христийг хайрлах хайрыг хуваалцахад урих,  2) Бүсийн хуанлиг орон нутгийн уран бүтээлчдийн Христэд төвлөрсөн бүтээлээр баяжуулах гэсэн хоёр зорилготой байсан.  

Хүлээн авсан олон уран бүтээлээс 2024 оны Азийн хойд бүсийн хуанлид тавигдах 13 бүтээлийг сонгон шалгаруулсан ба бусад уран бүтээлийг Азийн хойд бүсийн сошиал медиа сувгуудаар хуваалцах болно. Оролцож буй олон уран бүтээлч Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцах өөрсдийн туршлагыг уран бүтээлээрээ дүрслэн харуулсан юм.  

Японы Сакуро Ёшихаши эгч бүтээлээрээ дамжуулан хүмүүсийн сүнслэг байдлыг өргөхөд баяр баяслыг мэдэрдэг тухайгаа ийн ярив: “Би үгээр өөрийгөө илэрхийлэхдээ тааруухан учраас уран зурагтаа Есүс Христээс мэдэрдэг халуун дулаан мэдрэмжийг тусган баяр баяслыг олдог. Миний уран бүтээл надад гэрчлэлээ илүү тодоор харуулахад тусалдаг.” 

Монголд амьдарч буй залуу эмэгтэй Хонгорзул “Заримдаа ариун сүнсийг мэдэрсэн үедээ өөрт төрсөн сэтгэгдлийг хуваалцахад хэцүү байдаг ч уран зургаар дамжуулан үүнийгээ илэрхийлэх нь илүү амар байдаг” гэж тайлбарлажээ. 

Нам Гүнг Хэжүнг 남궁 희정of 경기도 화성 Солонгосын Кёнгид амьдардаг эгч Христэд төвлөрсөн уран бүтээлийг туурвих нь Аврагчийн өгсөн бэлгээс ирдэг баяр баяслын төлөө Түүнд талархах арга зам маань юм гэж дурджээ. 

Амьдралынхаа хүнд хэцүү үеийг туулах үед Христэд төвлөрсөн уран бүтээл түүнийг хэрхэн хүчирхэгжүүлсэн тухай  Японы Кумамото хотын Шохэй Такахаши ах тайлбарлахдаа уран бүтээл нь түүнд зовж шаналж байсан үедээ олж авсан гэрчлэлээ санахад тусалдаг хэмээв. “Их эзэн энэ дэлхий дээр Ариун сүнс, Тэнгэр элчүүдээрээ дамжуулан намайг хэрхэн хайрлаж, удирдаж, надад тусалж байсныг би санах боломжтой байдаг.” 

Аврагчийн тухай уран бүтээлийг туурвихдаа “Би бүтээлээ бэлтгэж, туурвих үеийнхээ туршид Их Эзэний гэтэлгэл, намайг гэх Түүний хайрыг эргэцүүлэн боддог” хэмээн Токиогийн Харазое ах хэлэв. 

Фүкүока мужийн Күрүмэ хотын Ицүки Камакура нь уран бүтээлээ өөртөө болон бусдад шинэ гэрчлэлтэй болох, сайн мэдээг илүү өргөнөөр харах өнцгийг олж авах арга зам гэж хардаг ажээ. 

Японы Канагавад амьдардаг Амада Мики нь дүрслэх урлагаар дамжуулан “бид эргэн тойрныхоо эмх замбараагүй байдлаас хамаарахгүйгээр Христийн цэвэр хайрыг зүрх сэтгэлдээ мэдрэх хүчтэй болдог” гэдэгт итгэдэг.  

Гишүүд, найз нөхөд та бүхэн уг наадмын Христэд төвлөрсөн уран бүтээлийг 2024 оны Бүсийн хуанли болон Сүмийн сошиал медиа хуудаснаас үзэх боломжтой. Сар бүр Аврагчийг дурсан санахад туслах онцгой зургуудыг багтаасан Бүсийн хуанли нь Есүс Христийн шавь нарын хувьд өдөр тутмынхаа амьдралд Түүнийг үргэлж санахад туслах гайхалтай хэрэгсэл юм. Гишүүд Сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хуваалцаж, найз нөхдөө болон хайртай нэгнийгээ Христэд ирэхэд урихаар уг хуанлиг бэлэг болгон өгөх боломжтой. 

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл энэ жилийн Христийн мэндэлсний баярын улирлаар Аврагчийнхаа төрөлтийг тэмдэглэхэд эдгээр хуанли нь үүнийг хүлээн авсан бүх хүний Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлнэ гэдэгт найдаж байна. 2024 оны Бүсийн хуанли нь орон нутгийн бишоп, салбарын ерөнхийлөгчдөд 12-р сарын эхээр тараагдах хуваарьтай байна.

Бүсийн календарийн урлагийн наадамд ирүүлсэн бүх бүтээлийг дараах холбоосоор үзэх боломжтой: [ линкийг энд оруулна уу )  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.