Мэдээ мэдээлэл

200 жилийн өмнө: Мормоны ном руу хөтөлсөн тэнгэр элчийн айлчлал 

Ерөнхийлөгч Нэлсон, ахлагч Стивэнсон нар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр сэтгэгдэл хуваалцав

9-р сарын 21 бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхэнд онцгой өдөр билээ. 1823 оны энэ өдрийн орой Иосеф Смит дээр Моронай хэмээх тэнгэр элч айлчилж, хожим нь Мормоны ном болох алтан ялтсуудыг илчилсэн юм. 

Уг онцгой өдрийн 200 жилийн ойгоор Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари И.Стивэнсон нар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр Мормоны номын ач холбогдлын талаар нийтэлсэн байна. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.