byu-idaho-graduation.jpg
Мэдээ мэдээлэл

БЯИС–Айдахо, Энзайн Коллеж нь BYU–Pathway хөтөлбөрөөр гурван жилийн зэрэг олгоно

Шинэ онлайн бакалаврын зэрэг нь бизнес, технологи, харилцаа холбоо, эрүүл мэнд, гэр бүл болон мэргэжил судлал зэрэг талбаруудад олгогдохоор боллоо.

2024 оны 4-р сараас эхлэн БЯИС–Айдахо, Энзайн Коллеж нь BYU–Pathway Worldwide хөтөлбөрийн дэмжлэгтэй 90-96 кредит цагтай зэргүүдийг олгож эхлэх ба ингэснээр оюутнууд гурван жилийн дотор бакалаврын зэрэг дүүргэх боломжтой болох юм. Коллеж, Их Сургуулиудын Баруун Хойд Зөвлөлөөр (NWCCU) зөвшөөрөгдсөн шинэ зэргүүд нь сонгох кредит хичээлүүдийг хасаад бүх шаардлагатай мэргэжлийн болон ерөнхий эрдмийн хичээлийг багтаана. 

БЯИС–Айдахо, Энзайн коллеж, BYU–Pathway Worldwide нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн боловсролын системийн (СБС) нэг хэсэг юм. СБС нь илүү дээд боловсролыг дэлхийн өнцөг буланд буй хүмүүст нээлттэй болгохоор тууштай хичээдэг билээ. 

“Сүм байгаа газар бүрд боловсрол эзэмших боломжийг нээх нь бидний хийдэг чухал ажил юм. Зэрэг олгох энэхүү сайжруулсан бүтэц нь олон хүнд тэр тусмаа дээд боловсрол эзэмших боломжгүй хүмүүст зэрэг хүртэх боломжийг олгоно” хэмээн СБС-ийн захирал ахлагч Кларк Г.Гилбэрт хэлэв.  

Жил бүр 180 гаруй орны 70,000 орчим оюутанд үйлчлэхдээ BYU–Pathway Worldwide нь БЯИС–Айдахо, Энзайн коллежийн онлайн зэрэг, сертификатыг хүртэх оюутнуудад эх сурвалж, тусламж дэмжлэг үзүүлдэг. Онлайн оюутны насны дундаж нь 33 ба бүрэн цаг ажиллаж гэр бүлээ авч явахын зэрэгцээ нэг дор хоёр анги авдаг байна. 

Гурван жилийн зэрэг нь БЯИС–Айдахо, Энзайн коллежийн BYU–Pathway Worldwide онлайн хөтөлбөрт бүртгүүлсэн оюутнуудад зөвхөн боломжтой. Бизнес, технологи, харилцаа холбоо, эрүүл мэнд, гэр бүл болон мэргэжил судлал зэрэг талбаруудад зэргүүд олгогдоно. БЯИС–Айдахо, Энзайн коллеж нь шинэ зэрэгт хамрагдсан оюутнуудын өсөлт, үр дүнг NWCCU-д тогтмол тайлагнах болно. 

“БЯИС–Айдахо, Энзайн коллежийн YU–Pathway Worldwide онлайн хөтөлбөрийн оюутнууд ихэвчлэн гэр бүлээсээ анх их сургуульд сурч байдаг ба хажуугаар нь бүрэн цагаар ажиллаж амьдралаа залгуулдаг. Тэдэнд аль болох ашигтайгаар зэрэг хүртэхэд нь туслах боломж хэрэгтэй. Зэрэг олгох шинэ бүтэц нь тэднийг ажлын талбарт бэлтгэх хичээлийн чанарыг хадгалангаа төгсөлтийн магадлалыг нэмдэг” хэмээн BYU–Pathway Worldwide ерөнхийлөгч Брайн, К.Аштон хэлжээ. 

Хэдийгээр БЯИС–Айдахо, Энзайн коллеж нь энэхүү зэрэг олгох бүтцэдээ зөвшөөрөл авсан анхны их сургуулиудад багтах ч, бусад дээд боловсролын санаачлагчид хичээлд зарцуулах цагаас илүүтэй сурлагын үр дүнд илүү анхаардаг бүтцийг олон жилийн турш судалсан. Саяхан БЯИС–Айдахо нь Миннисота Рочэстэр, Пэнсилваниагийн их сургуулиудыг хамарсан “College-in-3” чуулга уулзалтад оролцож, дээд боловсрол эзэмших уламжлалт аргуудыг сайжруулах талаар хэлэлцжээ. 

Сайжруулсан зэрэг олгох талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл byupathway.org/degree-in-three сайтад зочилно уу. 

СБС-ийн тухай 

Сүмийн боловсролын систем (СБС) нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс санхүүждэг. СБС-ийн зорилго нь гэр, Сүм, нийгэмдээ удирдагч байх Есүс Христийн шавь нарыг хөгжүүлэх явдал юм. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.