9-р сарын 21 бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхэнд онцгой өдөр билээ. 1823 оны энэ өдрийн орой Иосеф Смит дээр Моронай хэмээх тэнгэр элч айлчилж, хожим нь Мормоны ном болох алтан ялтсуудыг илчилсэн юм.
Уг онцгой өдрийн 200 жилийн ойгоор Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари И.Стивэнсон нар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр Мормоны номын ач холбогдлын талаар нийтэлсэн байна.