MON15.jpg
Мэдээ мэдээлэл

Христийн амилсны баяр

Монгол дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 2023 оны 4-р сарын 1-ний бямба гарагт Баянзүрх байран дээр Христийн амилсны баярыг тэмдэглэн өнгөрүүлэв .

Үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэн, хүүхдүүдийн өндөг нууж, агнах, гишүүд, зочдод зориулсан хөгжмийн онцгой цугларалт гэсэн хоёр хэсгээс бүрдэж байв. Найрал дуунд дуулахаар Эрдэнэт хотоос семинарын ангийн хүүхдүүд зорьж ирсэн ба тэдэнтэй хамтран Монгол Улаанбаатар номлолын бүрэн цагийн номлогчид хамтран Сүмийн дууллуудаас дуулж, гайхамшигтай уур амьсгал бэлэглэв. Уг концертод католик, евангель, адвентист, исламын сүмийн итгэгчдийн төлөөлөгчид урилгаар хүрэлцэн ирж, үзэж сонирхсон хэмээн Улаанбаатар Зүүн гадасны ерөнхийлөгч Н.Адьяаболд дурдсан юм.

Христийн амилсны баярыг Монголд төдийлөн ач холбогдол өгч тэмдэглэж байгаагүй ч бид үүнд илүү их ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэдэг болохоор шийдсэн гэж уг үйл ажиллагааны талаар танилцуулж байхдаа Монгол Улаанбаатар Номлолын ерөнхийлөгч Н.Надмид дурдсан юм. Христийн амилсны баярыг урьд өмнө нь тэмдэглэж байгаагүй тул бусад итгэл нэгтнүүд маань ирж оролцохоос цааргалж байсан учраас үйл ажиллагааг цуцлах шахсан ч Христийн амилсны баярын жинхэнэ уур амьсгалыг мэдрэх боломжоо алдахад хүрнэ гэж үзжээ. Энэ бүхний эцэст уг найрал дууны концертийг үзэж сонирхохоор 700 шахуу гишүүн, төлөөлөгчид ирж, бид анх удаа ийнхүү өргөн хүрээнд тэмдэглэн, хүүхэд залуусаа баярлуулж, найрал дуугаар Аврагчийг магтан дуулах боломж тохиов. Үйл ажиллагааг Далын ахлагч Хэнри Савстромын удирдлаган доор Монголын зохицуулах хорооноос төлөвлөн зохион байгуулсан ажээ.

Монгол Улаанбаатар номлолын ерөнхийлөгч, зохицуулах зөвлөлийн гишүүн Н.Надмид “Хүмүүс найрал дуунд оролцохоор бэлтгэгдээгүй байж болох ч бид тэднийг Христийн амилсны баярыг зугаатай өнгөрүүлэхэд урьж болно” гэв.

Монголд Сүм үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг ийнхүү тэмдэглэн өнгөрүүлэх энэ үеэр Сүмийн гишүүд Христ дээр төвлөрөх арга замаа олж, Христийн амилсны баярыг гайхамшигтай тэмдэглэн өнгөрүүллээ.   

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.