Medical-Mongolia-1.jpg
Мэдээ мэдээлэл

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас Улсын Нэгдсэн 3-р Эмнэлэгт дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн оношилгооны дэвшилтэт төхөөрөмж болох Clarus 700 аппаратыг хандивлалаа

Энэхүү аппарат нь улсын эмнэлэгт анх удаа ашиглагдаж байгаа бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээнд зориулсан өндөр хүчин чадалтай төхөөрөмж юм. Clarus 700 нь 200 градус хүртэл хэт өргөн өнцгөөр, өндөр нягтралтай дүрс авч, эмч мэргэжилтнүүдэд өвчтөний нүдний торлог болон арын хэсгийг бүрэн харах, эрт оношлох боломжийг олгодог
 

Онцлог нь өвчтөний нүдний хүүхэн харааг өргөсгөх шаардлагагүй, маш хурдан хугацаанд зураг авах боломжтой тул үйлчлүүлэгчдэд тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлдэг байна.

Мөн энэ төхөөрөмж нь нэг дор хэд хэдэн төрлийн зураг (өнгө зураг, хэт улаан туяаны зураг, FAF зураг гэх мэт) авах боломжтой тул оношилгоог илүү нарийвчлалтай, олон талаас нь дүгнэх боломжтой болж, дүрсийг автоматаар боловсруулдаг ухаалаг функц нь эмч нарын ажлыг хөнгөвчилж, оношилгооны үр дүнг сайжруулна. Touch дэлгэцтэй, энгийн удирдлагатай тул богино хугацаанд сурч, шууд ажиллах боломжтой.

Иргэд олон нийт уг төхөөрөмжийн ач тусыг хүртэн эрүүл саруул байх болтугай. Монголын ард түмний төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэг!

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.